ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ), Тандалт судалгааны алба (ТСА)-наас ЭМС-ын А/292 тоот тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий “Жирэмсэн үеийнтусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт цахим хурлыг 12 дугаар сарын 20-нд зохионбайгууллаа. Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн ерөнхий зөвлөх, АУ-ны доктор Г.Баттулга нээж хэлсэн үгэндээ, ЭМС-ын тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэхийн тулд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Цахим хуралд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, УНТЭ, УГТЭ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудалхариуцсанмэргэжилтэн, АНЭ, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ныдарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч бүхий 168 эмч, мэргэжилтэн оролцсон.
ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕИЙН НЭМЭЛТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
- 18 December 2024
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед үйлчлүүлэгчийн урсгалыг 2 хуваан, бүртгэл, эрэмбэлэн ангилалтын хэсэгт нэмэлт зохицуулалт хийн ажиллаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ЭХЭМҮТ-Д АЖИЛЛАА.
- 05 November 2024
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЭХЭМҮТ-д ажиллаж томуу, томуу төст өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөгөө, цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.
ЭХЭМҮТ-Д НЯРАЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ.
- 04 November 2024
Хүүхэд, нярайн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ҮНДЭСНИЙ хэмжээнд манлайлан үзүүлдэг ЭХЭМҮТ-д нярайн зүрхний мэс заслыг нэвтрүүллээ.