Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг

Тасгийн эрхэм зорилго:

Монгол улсын хэмжээнд эх хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, тав тухтай орчин бүрдүүлж, үйлчилгээг дээдэлсэн эрдэм шинжилгээ, сургалт практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлж нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлсэн үйлчилгээг эрхэмлэнэ.

Зорилт:

  • Тулгамдсан асуудлыг багаар оюун ухаан ур чадвараар шийдвэрлэх
  • Тасгийн техник технологийг сайжруулж шинжилгээ, оношлогооны нэр төрлийг олшруулан эмчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх
  • Үйлчлүүлэгч бидний хамтрагч гэсэн зарчмыг дээдлэн эелдэг зөв боловсон хөнгөн шуурхай бие биеэ хүндэтгэн хамтран ажиллах
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх

Үйлчлэх хүрээ:

Манай тасаг нь ЭХЭМҮТ-ийн захирлын 2011 оны 07 сарын 01-ний өдөр ЖХЭСТ-тай нэгдэн 64 ортой үйл ажиллагаа тогтмолжуулан ажиллаж байна. Тус тасаг нь ЭМС-ийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 338 тоот тушаалын дагуу дараах тохиолдолуудад тусламж үйлчилгээ үзүүлнэ.

  1. Зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, зүрх судасны эмгэгийн үйл ажиллагааны алдагдал бүхий жирэмсэн эмэгтэй
  2. Зуршмал дутуу тээлтийн үеийн хяналт, жирэмсний тээлтийн хугацаа 34 долоо хоног ба түүнээс доош хугацаанд төрүүлэх
  3. Резус сөрөг бүлгийн цустай жирэмсэн /цус мэдрэгшсэн тохиолдолд/
  4. Ихэр жирэмсэн үед ургийн эмгэгтэй
  5. Гурав ба түүнээс дээш тооны ураг тээж байгаа жирэмсэн
  6. Үр шилжүүлэн суулгасны дараах жирэмсэн ямар нэгэн хүндрэлтэй бол
  7. Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогын хүнд хэлбэрүүд болон харъяаллын дагуу шатлал ахин ирж буй хавсарсан эмгэгтэй жирэмсэн эхчүүдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж жирэмслэлт төрөлтийн асуудлыг шийддэг.

Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг ньзөвлөх эмч-1, тасгийн эрхлэгч-1 дотрын эмч-1, эмчлэгч эмч-7, ахлах эх баригч-1, эх баригч-15, үйлчлэгч-4 нийт 30 хүний орон тоотойгоор ажиллаж байна.

Зөвлөх эмч – Зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор Н. Дашзэвэг

Тасгийн эрхлэгч  -  Магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Я. Хишигсүрэн

Дотрын эмч - Клиникийн профессор Г. Сэлэнгэ

Эмчлэгч эмч: Клиникийн профессор М.Энхжаргал, Ц. Болормаа, Тэргүүлэх зэрэгтэй эмч- Х.Цолмон, Б. Алтанцэцэг, Ө. Баярбат, Ц.Цэдэндаш

Тасгийн ахлах эх баригч - Г. Болормаа

Тасгийн эх баригч: Ахлах зэрэгтэй-С. Очгэрэл, Ч. Наранцэцэг, Б. Баярт, Ж. Энхцэцэг, Я. Энхжаргал, Г. Мөнхцэцэг, Л. Сайнзаяа, Т. Амаржаргал, Н.Оюунгэрэл,Э. Баасанжаргал, Б. Наранчимэг, Ш. Жамбота, П. Мөнхзул, Ч. Ууганбаяр, Я. Бямбадолгор

Үйлчлэгч: Д. Энхтуяа, С. Өлзийсүрэн, Ц. Өнөржаргал, В. Энхчимэг

Манай тасагт тэргүүлэх зэрэгтэй эмч – 3, ахлах зэрэгтэй эмч-2, ахлах зэрэгтэй эх баригч - 1, бакалавр буюу дээд боловсролтой эх баригч-10 ажиллаж байна.

Тус тасаг нь хамт олны дэвшүүлсэн эрхэм зорилгодоо үнэнчээр хөдөлмөрлөж, жирэмсэн эхчүүдэд ээлтэй орчин бүрдүүлж, эх барихын тусламжийг чанартай жигд хүртээмжтэй үзүүлэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн шамдан ажиллаж байна.   

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205
  • Факс: + (976)-11-362633