Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр

dutuu turult 1117webЖил бүрийн 11-р сарын 17-ны өдөр нь дутуу төрөлтөөс сэргийлэх, дутуу төрсөн нярайн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулдаг чухал тэмдэглэлт өдөр юм. Анх 2008 онд Европийн эцэг эхчүүдийн холбооноос тэмдэглэж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар дэлхийн 200 илүү улс орон тэмдэглэн өнгөрүүлж, 1.6 тэрбум гаруй хүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүрч байна.

Бид бүхэн уг өдрийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэж, дутуу нярай, тэдний гэр бүлийн талаарх мэдээлэл түгээж, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа дэлхий дахины мянга мянган хүмүүст талархаж, мөн бахархаж байна. Энэхүү өдрийг олон нийтэд бодит нөлөө бүхий өдөр болгон тэмдэглэж байгаад дахин талархал илэрхийлье. Бид уг үйл ажиллагаагаа идэвхитэй үргэлжлүүлэн, мэдээллийг дэлхий нийтээр илүү олон хүнд хүргэхээр 2015 онд “Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр”-ийг дахин тэмдэглэхээр та бүхнийг урьж байгаадаа баяртай байна.
Энэхүү баримт бичигт “Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд хэрэглэх шинэ санаа, бусад материалаар хангахыг зорилоо. Хүн бүр уг үйл ажиллагаанд нэгдэж болно. Энэ нь маш амархан. Та хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг зарцуулахгүйгээр маш олон үйл ажиллагаанд оролцох боломж нээлттэй.
Дэлхийн дутуу төрөлтийн өдөрт хэн нэгдэж болох вэ?
Хүн бүр уг үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. Эцэг эхчүүдийн холбоо, мэргэжлийн нийгэмлэгүүд, эмнэлгийн байгууллага, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгуулагууд, Нэгдсэн үндэстний байгууллага, хандивлагч нар бүгд уг үйл ажиллагааг хамтран тэмдэглэж байна. Өчүүхэн мэт санагдаж байж болох үйл ажиллагаа бүр нэгдэн, дутуу нярайн талаар дэлхий дахинд хүргэх томоохон дуу хоолой болох юм.
Дэлхийн дутуу төрөлтийн өдөрт та хэрхэн нэгдэж болох вэ?
Таны цаг зав, нөөц бололцооноос хамааран “Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр”-ийн ажиллагаанд нэгдэх олон боломж байна. Хэрвээ та ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эсвэл бидэнтэй нэгдэхийг хүсвэл, өөрийн санаагаа энэхүү баримт бичгээс авах боломжтой.
Та өөрийн санаагаа хэрэгжүүлэхдээ “Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр”-ийн энэхүү материалуудыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Дэлхий дахинаа энэхүү материалуудыг мөн адил ашиглах бөгөөд энэ нь дутуу нярай, тэдний гэр бүл, тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн мэргэжилтнүүд нэгдэж, хамтран ажиллаж байгаа гэдгийг илэрхийлж байгаа юм.
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийг өөрийн нийгмийн сүлжээгээр таницуулах
Хэрвээ танд санхүүгийн ба цаг хугацааны бололцоо хомс байгаа бол өөрийн нийгмийн сүлжээгээр дамжуулан Дутуу төрөлтөөс сэргийлэх өдрийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулан, бидэнтэй нэгдэх боломжтой. Бид таныг нийгмийн сүлжээний мэдээлэл, материалаар хангаж байгаадаа баяртай байна.
• Нүүр зураг
(зураг)
• Фейсбүүк, твиттерийн зураг.
Энэхүү нүүр зургийн тайлбарыг 35 орны хэл рүү хөрвүүлсэн ба www.efcni.org/worldprematurityday цахим хуудаснаас татан авч болно.
(зураг)
Нүүр хуудасны зураг болон фейсбүүк, твиттерийн зургаа өөрчилснөөр энэхүү үйл ажиллагааг дэмжиж, нэгдэж байна гэсэн үг юм. Түүнчлэн тэмдэглэлт өдрийн талаарх доорх мэдээллийг ашиглах боломжтой.
Фэйсбүүк, твиттерээр олон нийтэд хүргэх боломжтой мессежүүд
Өөрийн фэйсбүүк, твиттертээ Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн талаарх бидний бэлтгэсэн мэдээллүүдийг ашиглана уу.
Фэйсбүүк
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийг тэмдэглэцгээе! Дэлхийн хэмжээнд арван нярай тутмын нэг нь дутуу төрж байна. Дутуу төрөлт нь нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Энэ мэдээллийг “насанд хүрсэн хүүхдүүдэд” хүргэж, түгээнэ үү. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Өнөөдөр Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр. 7 хоногийн 24 цагийн турш эцэг, эхчүүд та бүхнийг эмнэлэгт ирэхийг урьж байна. Хүүхэд бүр өөрийн гэр бүлтэйгээ байх эрхтэй.#Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Бидний үрсийг эмчлэн, асардаг эмч, сувилагч нартаа Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан гүн талархал илэрхийлье. Та бүхний тууштай хөдөлмөрч, хичээнгүй занд баярлалаа. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Эмнэлэгт асруулж байгаа дутуу төрсөн нярайд эцэг эхийн хайр халамж, нөмөр нөөлөг ямар чухал болохыг та мэддэг үү? #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Дутуу төрөлтийн тохиолдлын тал хувьд нь шалтгаан тодорхойгүй байдгийг та мэдэх үү? Дутуу төрөлт хэнд ч тохиолдож болно. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Твиттер
Дэлхийн дахинд арван нярай тутмын нэг нь дутуу төрж байна. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Дутуу төрөлт нь нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байгааг та мэдсэн үү? #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Дутуу нярайн амьдрах чадвар улс хооронд төдийгүй ялгаатай байгаа төдийгүй эмнэлэг бүрт ялгаатай байна. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Европийн улс орнуудад дутуу төрсөн нярайн асаргааны талаар нэгдсэн стандарт байдаггүй болохыг та мэдэх үү?#Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Дутуу төрөлтийн түвшин өндөр хөгжилтэй орнуудад ч өсөн нэмэгдэж байгааг та мэдсэн үү? #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
• Зарим улс орнуудад дутуу төрсөн хүүхэдтэйгээ эцэг, эхчүүд хамт байхыг зөвшөөрдөггүй болохыг та мэдэх үү? #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
• Европт жил бүр 500,000 хүүхэд дутуу төрж байгааг та мэдэх үү? #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
• Танай улсад хэдэн хүүхэд дутуу төрж байгааг та мэдэх үү? #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
• Нярайн эрчимт эмчимт эмчилгээний тасгийн сувилагч танаа миний бяцхан баатрыг асарч байгаад гүнээ талархая. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
• Эцэг эхчүүд дутуу төрсөн хүүхдийнхээ амьдрах чадварыг сайжруулахын тулд эмнэлэгт хамт байх боломжоор хангагдах ёстой. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
• Дутуу төрсөн нярайн эцэг эхчүүд нярайд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд зөв асаргааны талаар эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, сургагдсан байх шаардлагатай. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
• Эцэг эхчүүд нярайн эрчимт эмчилгээний тасагт байгаа дутуу төрсөн хүүхдээ 24 цагийн турш эргэх боломжоор хангагдах шаардлагатай. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн үйл ажиллагааны жишээ
Хэрвээ та дутуу төрөлтөөс сэргийлэх талаар ажлын газар, алба хэлтэс, цаашлаад олон нийтэд мэдлэг түгээхийг хүсч байгаа бол дутуу төрсөн нярай тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой ба уг үйл ажиллагаанд тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг оролцуулж болно. Үйл ажиллагаагаа төлөвлөх, хөрөнгө босгохдоо аль болох чөлөөтэй бодож сэтгээрэй. Бид таны үйл ажиллагаанд хэрэг болох доорх санаануудыг санал болгож байна.
Оймснуудыг нэг эгнээнд өлгөх, эсвэл албан ёсоор зөвшөөрөгдсөн газруудын (урьдчилж зөвшөөрөл авах) цонх, хаалган дээр Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн үзүүлэнг өлгөх, оймс нэхэх, шорлогын үйл ажиллагаа - номын хямдрал - бялууны хямдрал - нүүр будалт - цэцэрлэгт хүрээлэнгийн үдэшлэг - өглөөний кофе - буяны концерт - буяны оройн хоол – үзэсгэлэн - загварын үдэшлэг – караоке -кино шөнө - холын зайн гүйлт, бусад спортын өдөрлөг - сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдүүдийн спортын тэмцээн -шүхрээр үсрэх - хонжворт сугалаа - зуны үдэшлэг - дэлхийн дээд амжилтын үйл ажиллагаа (гэр бүлийн хамгийн том цуглуулга, мэргэжлүүд, хамгийн урт оймсны эгнээ...) - гэрэлтүүлэг (эмнэлгүүд, алдартай барилгууд, дуулийн театр, театрууд, гүүр, хүрхрээнүүд, уран барилгууд...,) зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах.
Зөвлөгөө: Боломжит бүх газруудад жинхэнэ оймсны эгнээг ашигла (9 нярайн оймсыг нэг жижиг нярайн оймстой холбо). Энэ нь үйл ажиллагааны бэлэг тэмдэг болно.
Өөрийн зохион байгуулах үйл ажиллагаагаа дэмжихийн тулд манай вэб сайт дээрх дэлхийн дутуу төрөлтийн өдрийн талаарх үзүүлэн загваруудыг чөлөөтэй ашиглаарай. Олон нийтийн шүлжээгээ ашиглан үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийгээрэй. Өөрсдийн үйл ажиллагаа, байгууллагынхаа (компани, эмнэлэг) талаар нийтэд мэдээлэхийн тулд хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хандаарай.
Зөвлөгөө: Өөрсдийн үйл ажиллагааныхаа талаарх дүгнэлтийг зургийн хамт News@efcni.org сайт руу илгээгээрэй. Бид дэлхийн дутуу төрөлтийн өдрийн талаарх цахим хуудсандаа мэдээллийг тань оруулах болно.
Хамтрагч түнш
Хамтдаа хүчирхэг байх болно: Үйл ажиллагаандаа аль болох олон оролцогч талуудыг татан оролцуулахыг хичээ. Таны түнш хэн байж болохыг тодорхойлоорой. Жишээлбэл: хувь хүмүүс, компаниуд, ашгийн бус байгууллага, эцэг эхийн холбоод, эмнэлгүүд, нийгэмлэгүүд, судлаачид, улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, үндэсний эрүүл мэндийн нийгэмлэгүүд (боломжит түншүүд, үндэсний нийгэмлэгүүд, эцэг эхийн холбоод).
Төслийн түншүүд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сүлжээ үүсгэх, аргазүйн ба бүтээгдэхүүний хандив өргөх, хүн хүчээр туслах, эсвэл танай мэдээлэл болон материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахад туслалцаа үзүүлж болно.
Хэрхэн хүчирхэг түнштэй болох талаар дараах зөвлөгөөг өгч байна:
• Та ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа, энэ үйл ажиллагаа нь танай хот /орон нутаг/ бүс /хөдөөд ямар өөрчлөлт авчрах талаар дэлгэрэнгүй илтгэл бэлтгэх.
• Боломжит түншүүддээ хандан илтгэлээ танилцуулж болох эсэхийг асуугаарай. Таныг хэвлэл мэдээллийн байгууллага, удирдах зөвлөл, маркетинг борлуулалтын албатай холбож чадах хүнтэй холбогдоорой.
• Тантай хамтран ажиллах боломжтой эсэхийг асуугаарай. Боломжит хамтын ажиллагааны арга замууд:
 Тэд танай үйл ажиллагаанд компаний логогоо оруулна
 Тэд танай үйл ажиллагаанд туслах төлөөлөгчөө явуулна
 Тэд танай үйл ажиллагааны талаарх мэдээллийг өөрсдийн цахим хуудсандаа байршуулна
 Тэд таныг өөрсдийн сүлжээгээр хангах ба тантай хамтран ажиллах эмнэлгийг олж өгч чадна
 Хэвлэлийн байгууллага нь таныг хамтын ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахад тань тусална
 Тэд танай үйл ажиллагаанд тусгай мэргэжлийн хүнээр тусалж чадна
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагатай хамтран ажиллах
Үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах нь чухал. Энэ нь Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн аяны талаарх мэдээллийг хүмүүст түгээнэ. Цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах нь таны мессежийг дэлхий дахинд хүргэх болно.
Алхам тутамдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүмүүст хэрэгтэй цагт нь үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг мэдэгдээрэй. Танай улс /бүс/, орон нутаг Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрөөр таны юу төлөвлөж байгааг мэдэхэд туслах болно.
Хандах боломжтой маш олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг:
• Радио
• Телевиз
• Үндэсний болон орон нутгийн сонин
• Цахим мэдээллийн хэрэгсэл
• Их сургуулийн сонингууд
• Үнэгүй сонингууд
• Цахим хуудаснууд болон хувийн блогууд
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах замууд:
• Хэвлэлийн бага хурал
• Хувийн цахим шуудан
• Утас
Танай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар мэдээллийг, ямар хүнтэй хамтран ярилцлага хийх нь илүү үнэ цэнэтэй талаар сайн тодорхойлоорой. Хамтран ярилцлага хийх хүн нь дутуу төрсөн насанд хүрсэн хүн, тэдгээрийн эцэг эх, танай байгууллагын захирал байж ч болно. Байгууллагаасаа хүн сонгох, боломжтой бол өөрт тохиолдсон түүхээ ярилцах эцэг эхийг сонгоорой.
Ямар ч хүнийг сонгосон танай байгууллага, дэлхийн дутуу төрөлтийн өдөр, үйл ажиллагааныхаа талаар нарийвчилсан бодит мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах ёстой гэдгийг санаарай.
Сэтгүүлчтэй уулзах хуваарь гарга. Хэрвээ та үйл ажиллагаа төлөвлөж байгаа бол хэвлэл мэдээллийн байгууллагад хоёр долоо хоногийн өмнө мэдэгдээрэй. Үйл ажиллагаа болохоос хоёр хоногийн өмнө сэтгүүлчтэйгээ ярьж үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хуваалцаарай.
Цахим хуудаснууд, блогуудад хандахаа битгий мартаарай. Зарим сэтгүүлчидтэй өөрийн улсын дутуу төрөлтийн нөхцөл байдал, үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг твиттерээр дамжуулан шууд холбогдоорой.
Үйл ажиллагааны явцад
Байгууллагынхаа ба үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хэвлэсэн мэдээллийг авч ирээрэй. Танай багаас хэн нэгэн нь хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчтөй холбоо тогтоон түүнд ярилцлага авах чухал хүмүүсийн талаарх мэдээллийг өгөх хэрэгтэй.
Үйл ажиллагааны дараа
Хэвлэл мэдээллийн газраас ирсэн төлөөлөгчдөд хүрэлцэн ирсэнд нь болон танай үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэлсэнд нь талархалаа илэрхийлээрэй. Энэ нь тэдэнтэй сайн холбоо тогтоон цаашдаа удаан хугацаанд хамтран ажиллахад туслах болно.
Танай үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийнхний бичсэн баримтыг цуглуулаарай. Цахим хуудаснаас түлхүүр үгээ бичин хайж холбоосуудыг нь аваарай. Бичигдсэн өгүүллүүд, мэдээллүүдийг тэдгээрийн холбоосуудтай нэгтгэн баримт болгон хадгалах шаардлагатай.
Үйл ажиллагаагаа дэмжихийн тулд цахим хуудас болон олон нийтийн сүлжээг ашиглах
Сайн хийгээд үүнийхээ тухай яриарай- Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн үйл ажиллагаа, зорилгоо дэмжүүлэхийн тулд олон нийтийн сүлжээгээ тогтмол ашиглаарай.
Таны цахим хуудас
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг цахим хуудсандаа байршуулаарай:
• Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн талаарх энэхүү баримт бичгийн агууллагыг чөлөөтэй ашиглаж болно
• Хамтын ажиллагааныхаа түншүүдээ олон нийтэд мэдээлээрэй
• Зорилгоо мэдэгд
• Өөрийн байгууллагын оролцоо, үйл ажиллагааныхаа талаар мэдэгдээрэй
Фейсбүүк
• Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн талаар тайлбарлах
• Фейсбүүкт зураг байршуулах. Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн фейсбүүк хуудсыг нээн ажиллуулах.
• Дутуу төрөлтийн өдрийн зурган логог байршуулах, мэдээлэл өгөх
• Хамтрагсдынхаа талаар мэдээлэх
• Зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар ба оролцооны талаар мэдээлэх
• Фейсбүүкээр дамжуулан өөрийн үйл ажиллагааг зохион байгуулах
• Үйл ажиллагааны талаарх мэдээллээ бусадтай хуваалцах
• Үйл ажиллагаандаа бусдыг татан оролцуулах, фейсбүүкт мэдээлэл байршуулан бусдын саналыг авах
• Фейсбүүкийн найзууддаа сануулж, мэдээлэл өгөх. #Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн
Твиттер
• Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн талаар тайлбарлах
• Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн твиттер хуудсыг нээн ажиллуулах.
• Хамтрагчдын талаар мэдээлэх
• Зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэх, хөрөнгө оруулах
• Үйл ажиллагааны ба оролцооны талаарх мэдээллээ бусадтай хуваалцах
• Үйл ажиллагаандаа бусдыг татан оролцуулах
• Фейсбүүкийн найзууддаа сануулж, мэдээлэл өгөх. #Дэлхийн дутуу төрөлтийн өдөр
Олон улсын цахим хуудас дах таны үйл ажиллагаа
Бид дутуу нярай болон тэдний гэр бүлийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор дэлхий нийтэд мэдээлэл хүргэхийг зорьж байна. Мөн түүнчлэн бид өөрийн цахим хуудсандаа дэлхийн газрын зургийг байршуулснаар хаана ч байсан өөрийн хэлээр дэлхийн дутуу төрөлтийн өдрийн үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. Та дутуу төрөлтийн өдөрт зориулсан үйл ажиллагааны мэдээллээ манай цахим хуудсанд нэг л удаа байршуулахад дэлхийн хаанаас ч цахим хуудсанд холбогдон мэдээлэл авч болно.
Цахим хуудсанд мэдээлэл байршуулах нь маш энгийн.
• www.efcni.krg/soc[sforlifeхуудас руу орно
• Үйл ажиллагаагаа нэмж байршуулах бол “EFCNI Changemaker Map” сонгоно.
• Байршуулах хэлээ сонгоно.
• “Submit data”хэсэгт дарж мэдээллээ оруулна.
Дэлхийн дутуу төрөлтийн өдөрт зориулсан материалуудын загвар
Бид таныг доорх материалаар хангаж байгаадаа баяртай байна.
• 35 хэл дээрх мэдээлэл байршуулах
• Фейсбүүк хуудсанд 35 хэл дээрх мэдээлэл байршуулах
• Твиттер хуудсанд англи хэл дээр мэдээлэл байршуулах
• Фейсбүүк болон твиттерт нүүр зураг байршуулах
• Англи хэлээр электрон шуудангаар мэдээлэл өгөх
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийн талаарх материалыг үнэ төлбөргүй авч, ашиглаж болно. Өөрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг байршуулах боломжтой.
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийнзагварыг хэрхэн ашиглах
• EFCNI цахим хуудсанд дэмжигч, хамтран ажиллагсдын нэр, логог үнэ төлбөргүй нэмж болох боловч, EFCNI цахим хуудасны логог өөрчилж болохгүй.
• Хамтран ажиллагч байгууллага, эмнэлгүүдийгфейсбүүк хуудасны зураг, үзүүлэн материалаар үнэ төлбөргүй хангана.
• Албан ёсны загварчилгаа, үзүүлэнг өөрчлөхгүй.
• Дэлхийн дутуу төрөлтийн өдрийн үзүүлэн материалыг мэдээлэл авах, үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг олох зорилгоор хэрэглэнэ. Энэ материалыг бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг, борлуулалтанд ашиглах зорилгоор хэрэглэхийг хориглоно.
Амьдралын Оймс – Дэлхий даяар жилийн турш үргэлжлэх аян
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийг тэмдэглэсний дараа жилийн туршид дутуу төрсөн нярай тэдний гэр бүлд эерэг өөрчлөлт үзүүлэхийг та хүсч байна уу?
EFCNI болон бусад байгууллагууд жилийн турш дэлхий даяар дутуу төрсөн нярай тэдний гэр бүлд туслах “Амьдралын оймс” аяныг санаачилсан. Энэхүү аянд хүн бүрийг нэгдэхийг уриалж, олон нийтийг үйл ажиллагаанд татан оролцуулах ба үргэлжлэн явагдах аян юм.
Уг үйл ажиллагаанд оролцох нь маш энгийн. Та туслахыг хүсч байгаа ямар байгууллага, хувь хүний чухам юуг өөрчлөх шалтгаанаа тодруулах хэрэгтэй. Жишээлбэл: Имж эх асаргааны сандал эмнэлэгт зориулан худалдан авахаар хөрөнгө босгох, бэлэглэх үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн гэж төсөөлье. Ингээд аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, мөнгөө хэрхэн өсгөх төлөвлөгөө гаргаад цуглуулсан мөнгөөрөө сандал худалдан авч болно. Энэхүү сандлаа дараа жилийн тэмдэглэлт өдөр гардуулан өгч болно. Энэхүү үйл ажиллагаагаа өөрийн орны хэл дээр www.efcni.org/socksforlife цахим хуудсанд байршуулах боломжтой. Зааварчилгааны талаар мэдээллийг http://bit.ly/1UkfGt6 цахим хуудаснаас аваарай.
Баярлалаа
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийг тэмдэглэж байгаад талархал илэрхийлье. Таны оролцоо хэдий бага мэт боловч маш чухал юм. Энэ нь дэлхий дахинд дутуу төрсөн нярай бүрт тусалж байгаа үйл бөгөөд олон улсын аянд нэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
Хамтдаа өөрчилцгөөе! Хэрвээ та үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гаргасан бол info@efcni.org цахим хуудсаар дамжуулан бидэнд мэдэгдээрэй.
Таны санал бидэнд үнэтэй ба бидний зааварчилгаа танд тус болсон эсэхийг бидэнд мэдэгдээрэй. Танд энэхүү зааварчилгааг илүү сайжруулах талаар ямар нэгэн санал байвал info@efcni.org цахим хуудсаар дамжуулан бидэнд мэдэгдээрэй.