Монгол улс дах жирэмслэхээс хамгаалах орчин үеийн эм хэрэгсэл, эх барихын ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хүртээмжийн үнэлгээг хийлээ.

НҮБ-ын ХАС-гийн “Нөхөн үржихүйн эм хэрэгслийн тасралтгүй хангалтыг өргөжүүлэх, дэлхий дахины хөтөлбөр” 2008 оноос эхлэн Монгол улсад хэрэгжиж ирсэн. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн улс, бүс, дэлхийн нийтийн түвшинд хянах “Хяналт-үнэлгээ”-ний хүрээнд урьдчилан боловсруулсан судалгааны загвар, үзүүлэлтээр үнэлдэг.m01

Манай улсад энэхүү судалгааг 2010, 2011, 2012, 2013 онуудад хийж, хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ өгсөн. НҮБ-ын ХАС-гаас боловсруулсан аргачлалын дагуу НҮБ-ын ХАС-гийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол улс дах Жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн эм хэрэгсэл, эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хангамж“-ийн үнэлгээний 5 дах удаагийн судалгааг 2015 оны 4-р улиралд ЭХЭМҮТ-ийн судлаачдын баг хийж гүйцэтгэлээ.

           Судалгаанд АШУҮИС-ийн багш Д.Янжинсүрэн, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн ахлах зөвлөх И.Даваадорж, “Амгалан” амаржих газрын дарга Д.Бат-Очир, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд, СХДЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч М.Панзила, ЭХЭМҮТ-ийн ЭБЭ-ийн эмч М.Пүрэвтогтох, Д.Энхмаа, Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэлзүйн тасгийн хамт олон оролцож, судалгааг хийж дуусгалаа.m02              Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, ЭХЭМҮТ, БОЭТ, амаржих газрууд, хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүд, өсвөр үеийн клиникүүд, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, багийн эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж, ЖСАХ-ийг хэрэглэж байгаа эмэгтэйчүүдтэй ярилцлага хийх замаар үнэлгээний ажлыг хийлээ. Уг үнэлгээний ажилд идэвхи зүтгэлтэй оролцож, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ хамтран ажилласанд талархал илэрхийлье.

Зочид

1178906
ӨнөөдөрӨнөөдөр1298
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7183
Энэ сардЭнэ сард40005
Бүх өдөрБүх өдөр1178906

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676