Үндсэн мэргэшлээр суралцагсдын Эрдэм шинжилгээний XI хурал боллоо

DSC08721

ЭХЭМҮТ-ийн Сургалт, сурталчилгааны алба үндсэн мэргэшлийн сургалтад суралцагсдын эрдэм шинжилгээний XI хурлыг 2016.5.18-ны өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн захирал М.Баялаг нээж үг хэллээ. Зочин профессорын лекцийг “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” сэдвээр тус төвийн нярайн зөвлөх эмч, клиникийн профессор С.Энхтуяа уншлаа.

DSC08684

Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ы доктор Ж.Отгонбаатар, Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор Г.Отгонсүрэн, Удамзүйн лабораторийн их эмч, АУ-ы доктор П. Жамъян нар ажиллаж, жил бүрийн илтгэлүүд улам чансаатай сайн болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Эрдэм шинжилгээний XI хуралд нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс эх барих эмэгтэйчүүдийн резидент Ж.Цэрэнсүрэн, М.Жанибек, С.Мөнх-Ундрал, Б.Бадамханд, багш Т.Сарантуяа, Б.Чинзориг нарын “Зунгагаар бохирлогдсон ураг орчмын шингэнтэй нярайн хүйн цусанд лактатын түвшинг тодорхойлсон байдал”, хүүхдийн резидент Ц.Лхагвадулам, Г.Мөнхцэцэг, Т.Болорчимэг, С.Гантуяа, Э.Нандин–Эрдэнэ, багш Д.Байгалмаа нарын “Хүүхдэд тохиолдох гематурийн шалтгаан, эмнэлзүй, удамшил, шинжилгээ, оношилгоонд хийсэн судалгаа”, хүүхдийн резидент Д.Мандахнаран, С.Халиунаа, Б.Үүрийнтуяа, Д.Батхшиг, багш Р.Батсолонго нарын “Уушгины хатгалгаа оноштой хүүхдүүдэд утлага эмчилгээний дараа оношийг үгүйсгэсэн судалгаа” илтгэлүүд эхний 3 байранд шилдгээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

DSC08713

DSC08799

DSC08750
Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа танилцуулж, амжилттай сайн оролцсон болон ирэх жилийн эрдэм шинжилгээний хуралд оролцох эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн нийт резидент эмч нартаа сурлага, эрдэм судлалын ажлын өндөр амжилтыг хүсье.

Сургалт, сурталчилгааны алба