Төв аймагт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийлээ

tsatuv1

ЭХЭМҮТ-ийн ТСА-наас 2016 оны 2-р улиралд эрүүл мэндийн байгууллагын “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийх” ажлын хүрээнд СМЗТ-ийн эрхлэгч Б.Одмаа, операторч З.Алтанзул нар Төв аймагт ажиллаж мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. 

          Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийж ЭХЭМҮТ-ийн СМЗТ-ийн эрхлэгч Б.Одмаа Төв аймгийн ЭМГ-ийн дарга Ч.Алтантуул, Эдийн засаг, удирдлагын хэлтсийн дарга Ж.Алтанцэцэг, АНЭ-ийн дарга А.Чулуунцэцэг нартай уулзаж, дэмжлэгт хяналт хийх зорилгоо танилцуулан “ Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага ”, “Монгол улс дах нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” номыг гардуулав.

             ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд тус аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч, мэргэжилтнүүдэд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”-г танилцуулав.

            Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны үндсэн 4 үзүүлэлтийн талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт, “ Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем-1.0’’ програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлсэн.


Бидэнтэй хамтран ажилласан Төв аймгийн ЭМГ, АНЭ-ийн удирдлагын багийнханд ажлын амжилт хүсье.