ЛЮКСЕМБУРГИЙН ЕРӨНХИЙ САЙД КСАВЬЕ БЕТТЕЛ ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ЗОЧИЛЛОО

w1

Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайд Ксавье Беттел Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтанд оролцох үеэрээ ЭХЭМҮТ-д зочилж, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасаг, Мэдээгүйжүүлэг нэгдсэн хагалгааны тасаг, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

w2

w3

Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмч сувилагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилготой 4,1 сая ам.долларын өртөгтэй Телемедициний төслийг санхүүжүүлсэн. Энэхүү төслийн үр дүнд аймгуудын эмч нар Телемедицинээр ЭХЭМҮТ-тэй холбогдож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай орон нутгийн ард иргэдэд үзүүлж байна.

w4

 Ерөнхий Сайд Ксавье Беттел манай төвд зочлох үедээ “Өнгөрсөн жилүүдийн хугацаанд төсөл хэрхэн хэрэгжсэнийг өөрийн биеэр ирж танилцаж байна. Энэ төслийг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр эхийн амь насыг аварч, нярай хүүхдийг эхгүй өнчрөх аюулаас аварч чадсан байна. Олон хүний амь насыг аварч олон гэр бүл, хүмүүст хөрөнгө оруулсан. Ингээд цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэй юм” хэмээн хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэв.  Мөн Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Люксембургийн засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан хөрөнгө оруулалт нь Монгол улсад эх, нярайн эндэгдлийг үлэмж хэмжээгээр буруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж онцолсон юм.      

 

Сургалт, сурталчилгааны алба