“Нярайн түнхний үений дутуу хөгжлөөс урьдчилан сэргийлэх сувилгааны бодит байдал, цаашдын тулгамдсан асуудал” сэдэвт сургалт

nyaraitunh1

ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн алба нь Япон улсын Саппоро хотын Сувилахуйн сургуулийн багш нартай хамтарсан “Түнхний үений дутуу хөгжилтэй нярайн асаргаа сувилгаа” сэдэвт төслийг 2014-2016 онд хэрэгжүүлсэн билээ. 

 

Төслийн 2 дахь шат нь 2016-2019 онуудад дахин үргэлжүүлэхээр болсон.
Тус төслийн хүрээнд:
1. Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 496 тоот тушаалын II хавсралт “Түнхний үений дутуу хөгжилтэй нярайд хийгдэх асаргаа сувилгаа”-ны зааварчилгааг Баруун бүсийн 5 аймгуудад нэвтрүүлэх, сургалт зохион байгуулж сургагч багш бэлтгэх
2. Япон Монголын хамтарсан судалгааг хийх
3. Судалгааны үр дүнг Олон улсын хуралд хэлэлцүүлэх
4. Эцэг эхчүүдэд зориулсан DVD бичлэг, тараах материалыг олшруулах асуудлуудыг тус тус хийхээр шийдвэрлэлээ.
Төслийн эхний шатанд ЭХЭМҮТ-ийн нярайн сувилагч нарт “Түнхний үений дутуу хөгжилтэй нярайд хийгдэх асаргаа сувилгааны бодит байдал, цаашдын тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг Япон багш нар 2016 оны 8 сарын 16-наас 8 сарын 19-ний хооронд зохион байгууллаа.

nyaraitunh3

nyaraitunh2