Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын хамтарсан уулзалт

surgaltiinalba1

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2016 оны 8 сарын 23-ны өдөр “Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын хамтарсан уулзалт”-ыг зохион байгуулагдлаа.

Уулзалтын зорилго нь 2016 онд шинээр батлагдан хэрэгжиж буй Монгол улсын “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”, нэмэлт өөрчлөлт орсон “Эрүүл мэндийн тухай хууль”-д тусгагдсан төгсөлтийн дараах сургалттай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэхэд сургалт эрхлэгч байгууллагуудад нэгдсэн арга зүй чиглэл өгөх, мэдээ мэдээллээр хангах, мөн эмнэлгүүдийн сургалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулах, зөвлөмж хүргэх, сургалт эрхлэгч тэргүүний байгууллагын сургалтын үйл ажиллагааны туршлага судлахад байлаа.
surgaltiinalba2
Уулзалтанд ЭМЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, ЭМХА-ны дарга Д.Уранчимэг, JICA төслийн ахлах зөвлөх Охара Хироши, төслийн зохицуулагч Х.Нода, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч ЭМЯ-ны харьяа бүх байгууллагууд, мэргэжлийн нийгэмлэг, НЭМГ, дүүргийн нэгдсэн эмнэлэг ба амаржих газруудын удирдлага, төлөөлөл оролцсон.
2015-2016 оны төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагын сургалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт-үнэлгээний дүнгээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ТЭРГҮҮН байр, УАУТХ, ХӨСҮТ удаах байруудыг эзэлсэн байна.

surgaltiinalba3
Тэргүүн байранд шалгарсан ЭХЭМҮТ-ийн Сургалт, сурталчилгааны албаны дарга Р.Галбадрах төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа, туршлага, “Байгууллагын дотоод цахим хуудас” дах сургалтын талаарх мэдээллийг танилцуулсан нь олны талархлыг хүлээлээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, Эх барих эмэгтэйчүүдийн ба Хүүхэд судлалын тэнхим, төгсөлтийн дараах сургалтын багш эмч нар, резидентүүд, хамтран ажилладаг Сувилахуйн алба, Мэдээлэл технологийн тасаг болон бусад алба, тасаг нэгждээ бидний амжилтанд та бүхний оруулсантомоохон хувь нэмэр байгаад талархал илэрхийлье.
Хамт олондоо ажлын амжилт хүсч, чадварлаг эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Сургалт, сурталчилгааны алба

Зочид

1177598
ӨнөөдөрӨнөөдөр1737
ӨчигдөрӨчигдөр941
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5875
Энэ сардЭнэ сард38697
Бүх өдөрБүх өдөр1177598

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676