Хүүхдэд зонхилон тохиолдох мэс заслын эмгэгийн оношилгоо, эмчилгээний зарчим сургалт зохион байгуулагдлаа

surgalt98

Хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Хүүхдэд зонхилон тохиолдох мэс заслын эмгэгийн оношилгоо, эмчилгээний зарчим” сургалт 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ЭХЭМҮТ-д зохион байгуулагдлаа.

surgalt982

Осакагийн их сургуулийн профессор Masayuki Endo зочноор уригдан “Ургийн мэс засал”, “Үүдэл эс” сэдвээр лекц уншсан нь хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын сонирхолд нийцлээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй эмч А.Цэнджав, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Г.Үржинханд, Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ы магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Ч.Цэнгэлмаа, Бөөрний мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр Ө.Оюунбилэг, Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ы доктор, зөвлөх эмч Г.Аянга, Мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ы магистр, ахлах зэрэгтэй эмч Ч.Дуламрагчаа, Ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-ы магистр, клиникийн профессор, Тэргүүлэх зэрэгтэй эмч С.Туяа, Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч, АУ-ы магистр, тэргүүлэх зэрэгтэй М.Ариунтунгалаг нар хүүхдэд зонхилон тохиолдох хэвлийн цочмог эмгэгийн оношилгоо, ясны идээт үрэвслийн оношилгоо, эмчилгээ, чих хамар хоолойн эмгэгийн яаралтай тусламж, дутуу нярайн ретинопати, өсвөр үеийн эрэгтэй хүүхдэд үзлэг хийх аргачлал, уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмгэг жам, мэс заслын дараах эрчимт эмчилгээний онцлог, хагалгааны өмнөх бэлтгэл лекц уншиж сонирхсон асуултад хариулт өглөө.

surgalt983
Багануур, Булган, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 150 эмч, холбогдох мэргэжилтэн оролцож багц цаг бүхий сургалтын гэрчилгээ олгов.
Хүүхдэд үзүүлэх мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулахын тулд сургалтанд оролцож амжаагүй хот, хөдөөгийн эмч мэргэжилтнүүд хичээлийг www.ehemut.mn сайтаас авч ажилдаа хэрэгжүүлэхийг хүсч байна.

Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Сургалт, сурталчилгааны алба

Зочид

1177762
ӨнөөдөрӨнөөдөр154
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6039
Энэ сардЭнэ сард38861
Бүх өдөрБүх өдөр1177762

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676