Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

pngХүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоногийн компанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

 Монгол улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн.

Манай улсын хувьд эхийн сүүгээр хооллолтын хувь харьцангуй өндөр байдаг ч сүүлийн жилүүдэд буурах хандлага ажиглагдаж байна.

Тиймээс энэхүү асуудлыг анхаарч, 2014 онд хүүхдийг эхийн сүүгээр хооллох Дэлхийн 7 хоногийг “Эхийн сүүгээр хооллолт – Амьдрал тэтгэх албан боломж” уриан дор төв, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлд хүүхдийг эхийн сүүгээр хооллохтой холбоотой эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтүүдийг багтаан оруулах, баталгаажуулах зорилгыг тавин ажиллахаар болсон билээ.

ehiin suu 1Харин өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт буюу 2014 оны 07 сарын 31-ны өдөр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нээлтийн үйл ажиллагаа”-г ЭХЭМҮТ-ийн хамт олон амжилттай зохион байгууллаа.

ehiin suu 2

Нээлтийн үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг удирдан явуулсан бөгөөд Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Туяа нээж, УИХ-ын гишүүн Г.Уянга, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч SoeNyunt-U, НҮБ-ийн Хүүхдийн сангийн монгол дахь суурин төлөөлөгч Mohamed Malick Fall, Дэлхийнзөн ОУБ-ынтөлөөлөгчхатагтай Уранчимэг нар үг хэлж, 2014 онд эхийн сүүгээр хооллолтыг хэрхэн дэмжин сайжруулах талаар өөрсдийн саналаа хэллээ. Мөн дээрхи байгууллагуудын төлөөллөөс гадна НЭМҮТ, НЭМГ, 1, 2-р амаржих газрын төлөөллүүд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч, резидент эмч нар, ДҮА ажилчид нийлсэн 250 гаруй хүмүүс оролцож, тасаг бүр эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэн уриалга бүхий ханын самбар бэлтгэн үзүүлж, мөн резидент эмч нар өөрсдийн бэлтгэсэн эхийн сүүгээр хооллолтыг дэмжих талаар мэдээ материалууд, ханын постер гаргасан.

ehiin suu 3

Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийт зочид төлөөлөгчид ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Төрсний дараах тасгаар зочилж, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй, амаржаад удаагүй байгаа 60 ээжид гарын бэлэг гардуулж, тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

EHIIN SUU5

EHIIN SUU6

Мөн нээлтийн үйл ажиллагааны дараагаар “Монгол ньюс”- хэвлэлийн бага хурлын танхимд “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг угтаж, 2014 оны туршид, мөн цаашлаад эхийн сүүгээр хооллолтыг хэрхэн дэмжих талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл өглөө.

ehiin suu 5

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нийт зочид төлөөлөгчид, хамртан ажиллагч байгууллагууд, ЭХЭМҮТ-ийн тасаг нэгж, ажилчин албан хаагчид та бүхэндээ талархал илэрхийлье. EHIIN SUU7

 Эх, хүүхдийн эрүүл мэнд – Эх орны эрхэм баялаг.

ehiin suu 6