ЭХЭМҮТ-ийн хамт олон шинээр ашиглалтад орж буй “Хүүхдийн цусны, эмгэг хавдар”-ын эмнэлгийн барилгад их цэвэрлэгээ хийж, нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлаа хангаж байна.

tseverlegee3

Өнөөдөр буюу 2014.08.23-ны өдөр ЭХЭМҮТ-ийн ажилчин, албан хаагчид, нийт тасаг, нэгжүүд “Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээнтний санаачилгаар бүтээн босгож буй ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгын гадна орчны, мөн дотор талын их цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү нэгдсэн цэвэрлэгээнд ЭХЭМҮТ-ийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ гар бие оролцсоноос гадна, Монголын залуучуудын холбоо, “ЭНОБТ” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн, ТББ-ын гишүүд, төлөөлөгчид хүрэлцэн ирж нэгдсэн цэвэрлэгээ хийхэд тусаллаа. Тухайлбал Монголын залуучуудын холбооноос нийт 80 гаруй залуучууд оролцож, шинэ барилгын гадна орчны, дотор талын цэвэрлэгээнд тусалж, идэвхтэй ажилласан. Их цэвэрлэгээнд төвийн ажилтан, албан хаагчдаас гадна ЭХЭМҮТ-ийн удирдлагууд хүрэлцэн ирж, цэвэрлэгээний ажилд гар бие оролцохын хамт барилгын ажлын явц, нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлын биелэлттэй танилцлаа.

tseverlegee4

ХҮИТА-аас нэгдсэн хуваарь гарган зохион байгуулсан энэхүү цэвэрлэгээний ажилд ДҮА, захиргааны ажилчид нийлсэн нийт 100 гаруй ажиллагсад оролцож, барилгын хонгилын хэсэг, гадаад талбайд ажилласан бол, ХЭ-ийн 20 тасгийн нийт 284 эмч, ажилчид оролцож, шинээр баригдсан эмнэлгийн барилгын 1,2,3,6 дугаар давхруудын дотно орчны цэвэрлэгээг хийж, барилгын хана, шал, тааз, бусад эдлэл хэрэгслүүдийг цэвэрлэж, хүлээлгэн өгсөн бөгөөд, ЭБЭЭ-ийн 9 тасгаас нийт 135 гаруй эмч, ажилчид оролцож, барилгын 4,5 давхар, Сургалт, судалгаа, зочин эмч, мэргэжилтнүүдийн барилгын зарим хэсгийг цэвэрлэн хүлээлгэж өглөө.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2014.08.28-ны өдөр болох бөгөөд тус нээлтийн ажиллагаанаас өмнө их, бага нийлсэн 2 удаагийн цэвэрлэгээ, нэгдсэн ариутгалын ажил явагдах бөгөөд 08 сарын 23-ны бямба гараг буюу өнөөдөр их цэвэрлэгээний ажил амжилттай явагдаж дууслаа.

tseverlegee2

tseverlegee5

Амралтын өдрөөрөө их цэвэрлэгээний ажилд гар бие оролцсон төвийн нийт эмч, сувилагч, асрагч нар, ДҮА, захиргааны ажилчин, албан хаагчид та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу,санаачилга гарган хамтран ажиллаж, гүн туслалцаа үзүүлсэн Монголын залуучуудын холбооны залуучууд болон ЭНОБТ-ийн хамт олондоо ЭХЭМҮТ-ийн нийт ажилчин, албан хаагчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Нигүүлсэнгүйгээр амар амгалан орших болтугай.