Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ) дэргэдэх ёс зүйн салбар хорооноос ХҮНЛЭГ сэдэвт ЭХЭМҮТ-ийн нээлттэй өдөрлөгийг 2014 оны 9-р сарын 21-ний бүтэн сайн өдөр 10-16 цагуудын хооронд их эзэн хаан Чингисийн талбайд зохион байгууллаа.
Үйл ажиллагааны үндсэн зорилго нь эрүүл мэндийн салбар дахь ёс зүйн асуудал болон хүн чанар, хүнлэг сэтгэлийн тухай асуудлаар нийгмийг хамарсан нээлттэй хэлэлцүүлэг явуулахад оршино.
Энэхүү өдөрлөгийн үеэрёс зүйн нээлттэй хэлэлцүүлэгт ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга С.Гантуяа, “Максима” сургалт судлагааны төвийн багш Батжаргал (Ph.D), ЭХЭМҮТ-ийн ёс зүйн салбар хорооны дарга Амаржаргал, дэд дарга Д.Бат-Оргил, нарийн бичгийн дарга П.Отгонгэрэл, ЭХЭМҮТ-ийн 55 ажилтан нар оролцсоноос гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр нийт 86 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
Иргэдээс авсан санал асуулгын үр дүнгээс
Энэхүү өдөрлөгийг дэмжиж ажилласан НЗДТГ, ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн хяналтын хороо, НЭМГ, СБД-ийн ЗДТГ,
ивээн тэтгэсэн “Максима” сургалт судалгааны төв, “Goethe”институт, “Ger bridge”ХХКнартаа болон зохион байгуулалтын ажилд гар бие оролцсон ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч, эх баригч, бусад эмнэлгийн мэргэжилтнүүд болон дэмжих үйлчилгээний ажилчиддаа талархал илэрхийлэе.