“Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөр – 2014” өдөрлөгт амжилттай оролцлоо.

tug

Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагаагаа мэдээлэх, ажил үйлчилгээний нэр, төрөл, хүртээмжийг таниулах талаар нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах” тухай тушаал, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны газрын даргын 2014.05.08-ны өдрийн 4/2293 албан тоотын дагуу “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөр – 2014” өдөрлөгтЭХЭМҮТ-ийн эмч, ажилчид байгууллагаа сурталчлах, иргэдэд эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх, үзлэг хийх ажлыг 2014 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 Тус өдөрлөгт ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч, сувилагч, дэмжих үйлчилгээний албаны нийт 40 гаруй ажилчид идэвхтэй оролцож, байгууллагын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээгээ иргэдэд нээлттэй танилцууллаа.

Өдөрлөгийн үеэр ЭХЭМҮТ-ийн дэлгэрэнгүй танилцуулгын хуудас, ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУБ ба бусад байгууллагуудтай хамтран бэлтгэсэн нийт 25 төрлийн 3000 гаруй тараах материал, гарын авлага, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран бэлтгэсэн 3 цуврал бүхий 2014 онд шинээр гаргасан 300 гаруй ханын постерыг иргэдэд тарааж, Хүүхдийн эмнэлгийн эмч нар давхардсан тоогоор чих хамар хоолой, хүүхдийн хараа, хүүхдийн мэдрэл, цусны эмгэг, амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө, бусад нарийн мэргэжлийн хүүхдийн эмчийн зөвлөгөөг нийт 360 гаруй хүүхдэд, Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, эмэгтэйчүүдийн эмгэгийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, 30 эмэгтэйг тусламж авах шаардлагатай гэж үзэн ЭХЭМҮТ-д хандах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн үзлэгийн үеэр зарим нэг онцлог тохиолдлоор иргэд хандаж байсан бөгөөд хромосомын /удамзүйн/ шинжилгээ хийлгэх шаардлагатай 1 хүүхэд, гахайн хавдар өвчтэй 1 хүүхэд, тонзилэктоми хийлгэх шаардлагатай 1 хүүхэд, нярайн түнхний оношилгоо хийлгэх шаардлагатай 7 хүүхэд, хагалгаанд орох шаардлагатай 1 хүүхдийг тус тус оношилж, зохих тусламжийг авах талаар зөвлөгөө өгөв.

Мөн ЭХЭМҮТ-д 2014 онд шинээр нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээний технологийг танилцуулж, Хүүхдийн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн үзүүлж буй өвөрмөц тусламж үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хүүхдийн харааны хугарлын гажгийн скрининг оношилгоо, эмэгтэйчүүдэрэгтэйчүүдийн үргүйдэл, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, удамзүйн гажгийн эрт үеийн илрүүлэг, оношилгоо, гемодиализ, хүүхдийн зүрхний ангиографи, нярайн скринингийн хөтөлбөр, дутуу нярайн ретинопатиг оношлох, нярайн сонсголын скрининг оношилгоо, түнхний хэт авиан оношилгоо, бодисын солилцооны скрининг оношилгоо, хүүхдийн дурангийн мэс засал зэрэг өвөрмөц тусламж үйлчилгээг танилцуулж, зөөвөрлөх боломжгүй аппаратуудын танилцуулгыг ханын постер хэлбэрээр бэлтгэж, дэлгэн танилцууллаа.

Өдөрлөгийн үеэр ЭМХТ-өөс хуваарилсан төгсөлтийн дараах сургалтанд орон нутгаас ирж суралцаж байгаа эмч, сувилагч нарыг бүртгэх үйл ажиллагааг давхар зохион байгуулж өдөрлөгт амжилттай оролцлоо.

 

Өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гар бие оролцсон ЭХЭМҮТ-ийн нийт эмч ажилчиддаа талархал илэрхийлье.