“Эхийн ноцтой хүндрэл, тусламж үйлчилгээ, бууруулах арга зам” сэдэвт теле-конференци

     Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран 2015 оны 4-р сарын 28-нд “Эхийн ноцтой хүндрэл, тусламж үйлчилгээ, бууруулах арга зам” сэдэвтхоёр дах удаагийн теле-конференцийг ЭХЭМҮТ-ийн эрдмийн өргөөнд зохион байгууллаа.

2

     Уулзалтанд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Дашзэвэг, Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч С.Амармандах,  ЭХЭМҮТ-ийн НҮЭМ, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч  Н.Алгирмаа, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Ц.Отгонцэцэг, НҮБ-ын ХАС-гийн зайн оношилгооны төслийн менежер Б.Цэдмаа, С.Нармандах, Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Завхан, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Говь-Алтай зэрэг аймгийн эмнэлгийн удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн эмч бүхий 40 гаруй мэргэжилтэн оролцлоо.

1

     ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч С. Амармандах орон нутгаас халдварын шалтгаанаар ноцтой хүндэрч, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт ирсэн эхийн ноцтой хүндрэлийн тохиолдлуудыг танилцуулж, Эх барихын үжил, антибиотик эмчилгээний сонголт” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Дашзэвэг, Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч С.Амармандах нар халдварын шалтгаант зонхилон тохиолдож буй ноцтой хүндрэлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээ, цаашид ноцтой хүндрэлийг бууруулах боломжийн талаар уулзалтанд оролцсон эмч, мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцон, сургамж, зөвлөгөө өглөө. 

Зочид

1178787
ӨнөөдөрӨнөөдөр1179
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7064
Энэ сардЭнэ сард39886
Бүх өдөрБүх өдөр1178787

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676