ЭХЭМҮТ Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв

childday20153

Монгол улс жил бүрийн 06-р сарын 01-нийг Хүүхдийн баярын өдөр болгон 59 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Манай төв ажилтан, албан хаагч нарын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийн дагуу өнөөдөр энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгт “Дөрөв дэх алим” сан, Хас банк хамтран ажиллав.  Өдөрлөгийг хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүд, ажилчдын хүүхдүүдийн дунд 2 удаа зохион байгуулснаараа онцлогтой болж өнгөрлөө. 

11:00 цагаас “Дөрөв дэх алим” сангийн хамт олноос хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, 13:00 цагаас төвийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан Хүүхдийн баярын өдөрлөгийг зохион байгуулсан.

Өдөрлөгийн үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон өрх толгойлсон, олон хүүхэдтэй ажилтан нарын 10 хүүхдийг ОУ-ын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнан урамшуулж, урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Энэ өдөр МУГЖ Ж.Уранчимэг ирж ая дуугаа өргөсөн нь дуунд дуртай хүүхдүүдэд хамгийн өвөрмөц бэлэг боллоо. Хас банкны хамт олон хүүхдийн хадгаламж нээж, хүүхэд бүрт бэлэг бэлэглэсэн.

childday20151

Тус төвөөс 2014 оноос “Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан  нийт албан хаагчдын хүүхдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулан явуулдаг уламжлалтай болоод байна.Энэ жилийн Хүүхдийн баяраар 3 насны ангиллаар “Миний дуртай үлгэрийн баатар”, “Манай аав ээжийн ажлын газар”, “Осол гэмтлээс сэргийлье” сэдвүүдээр гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирүүлснээс насны ангиллаар 3-6 насны ангилалд I байр Б.Аружан 4 настай, II байр А.Энэрэл 6 настай, III байр Ч.Эрдэнэбат 5 настай, 7-9 насны ангилалд I байр Г.Арвин, II  байр Э.Халиун, III байр Ч.Уянга, 10-12 насны ангилалд I байр Г.Отгонханд, II байр Ц.Буяндорж, III байр Ө.Одбаяр эзэлж гарын бэлгээр шагнуулав.

Баярт хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт Төвийн захиргаанаас гарын бэлэг гардууллаа. 

childday20152

childday2015

 

 

Зочид

1178927
ӨнөөдөрӨнөөдөр1319
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7204
Энэ сардЭнэ сард40026
Бүх өдөрБүх өдөр1178927

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676