Өмнөговь аймагт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд дэмжлэгт хяналт хийлээ.

umnugovi201505281

     ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын бүртгэл, тайлан мэдээнд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүргийнхээ дагуу тус албаны эмч, мэргэжилтнүүд 2015 оны 5 сарын 28-наас 6 сарын 02-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.

      2014 оны 5-р сард Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эзэмшүүлж, сургагч багш нарыг бэлтгэсэн билээ.

umnugovi20150528

     Дэмжлэгт хяналтын үеэр Өмнөговь аймгийн ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал, Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Л.Чулуун-Эрдэнэ, Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Т.Оюундүү, Эдийн засаг, удирдлага мэдээллийн албаны мэдээллийн мэргэжилтэн статистикч бага эмч Д.Гантогтох нартай хамтран ажиллаж, цаашид эх, нярайн өвчлөл, эндэгдэл болон өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудалтай холбоотой мэдээллийн чанарыг улам сайжруулах талаар санал бодлоо солилцож, харилцан ярилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.