Монгол улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан “Хүүхдийн мэс заслын тулгамдсан асуудалд” сэдэвт “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЭРДЭМ СУДЛАЛ” Эрдэм шинжилгээний XXVII хурлыг олон улсын хэмжээнд зохион байгууллаа

ЭХЭМҮТ-н Хүүхдийн эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд хүүхдэд төрөлжсөн мэс заслын тусламж үзүүлдэг зорын ганц байгууллага бөгөөд эмнэлэгийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт явуулж, хүүхдийн мэс заслын чиглэлээр зөвлөх эрхтэй эмнэлэг болон хөгжсөн.

          Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс жил бүр зохион байгуулан явуулдаг “Эх, хүүхдийн эрүүл мэнд - эрдэм судлал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд тавигдаж байгаа эрдэм шинжилгээний ажлын илтгэл өгүүллийн тоо, чанар, агуулга, хамрах хүрээ жилээс жилд сайжрахын сацуу манай эмч судлаачдын судалгааны арга барил, ур чадвар ч өсөн нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

         Монгол улсад “Хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жил” ойн хүрээнд “Хүүхдийн мэс заслын тулгамдсан асуудалд” сэдвийн дор  2016 оны 09 сарын 09–нд Улаанбаатар хотноо 250 гаруй гадаад дотоодын  эмч, судлаач нар хуралдаж,  30 гаруй илтгэлийг хэлэлцүүлж, 10 гаруй ханан  илтгэл тавигдав. Сүүлийн үед Монгол улсын хүүхдийн мэс заслын практикт нэвтэрч буй дурангийн мэс засал, хавдар, зүрхний мэс заслын илтгэлүүд түлхүү чиглэсэн байлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд өөрсдийн туршлагаасаа хуваалцахаар Орос, Америк, Солонгос, Тайвань, Япон зэрэг орны эмч судлаачид,  профессорууд ирж илтгэл хэлэлцүүллээ. Монгол улсад “Хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жил” ойн эрдэм шинжилгээний хурлын үеэр Америк болон Солонгос улсын 2 эрдэмтэнд ЭХЭМҮТ-ийн  “Хүндэт  профессор” цол олгов. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлгийн ЕМЗТ-ийн эмч Р.Нуржанар, Л.Ганбаяр, В.Ганхуяаг, ЭНМЗТ-ийн эмч Д.Цэрэндулам, МХНТ-ийн эмч Г.Ганчимэг  нарын 5 хүнд “Клиникийн профессор” цол олгосон таатай үйл явдал боллоо.

60jil1Эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай 40 гаруй илтгэлүүд хэлэлцэгдсэн ба  дараах эмч, судлаач нар  байр эзлэв.

60jil2

 I–р байр:  ЕМЗТ-ийн эмч М.Зоригтбаатар “Хошного – шулуун гэдэсний төрөлхийн битүүрлийн мэс засал эмчилгээний үр дүн” 


60jil3

II–р байр: МХНТ-ийн эмч Б.Одгэрэл  “Цавины мэс заслын үед цавь ба ташаа, сүвээний доод мэдрэлийн хоргийг 4 аргаар хийж, үр дүнг харьцуулан судалсан нь


60jil4

III–р байр:  Л.Раднаацэрэн “ Дунд чихний үрэвслийн үед агааржуулах гуурс тавих эмчилгээний үр дүн ”  сэдвээр тус тус байр эзэлсэн.  


Ойрын жилүүдэд ургийн мэс засал, нярайн мэс засал, эрхтэн тогтолцооны төрөлхийн хөгжлийн гажгийг засах мэс засал, төрөлжсөн мэргэжлийн өндөр түвшний мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын түүхийн хуудаснаа олон олон шинэ амжилтууд онцгойрон бичигдэх нь тов тодорхой харагдаж байлаа.

Эх, хүүхдэд үзүүлж буй тусламжийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах ажлыг улам боловсронгуй болгох үүднээс өөрсдийн хийж буй судалгаа шинжилгээний ажлыг өөрийн оронд төдийгүй хилийн чандад мэдээлэх боломжыг олгож, дэлхий нийтээрээ даяарчлагдаж байгаа өнөө үед гадаадын өндөр хөгжилтэй улс оронтой хамтран судалгаа хийх сайхан боломж бий болж хамтран ажиллаж байгаагийн нэг сайхан үр дүн нь энэ болж байгаа билээ.           

Энэхүү хуралд ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж хүрэлцэн ирсэн эмч, судлаач та бүхний эрдэм судлалын цаашдын ажилд тань амжилт хүсье.

60jil5

 Мэдээлэл бэлтгэсэн:                    ЭШДА Э.Бат-Эрдэнэ

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676