“НЯЛХАС, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ОЛОН НИЙТЭД ТҮШИГЛЭСЭН АСАРГАА СУВИЛГАА” төлөвлөлтийн сургалт зохион байгууллаа

surgalt123

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, түвшинг тодорхойлох гол үзүүлэлтүүдэд нярай ба тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл ордог. НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ, ЭМЯ хамтран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Хүүхдийн өвчний цогц менежментийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, сургалтын материалаар хангах үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн.

 

Тус ажлын нэг хэсэг болох олон нийтэд түшиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулах, сонгосон багцуудын хэрэгжилтийг төлөвлөж, орон нутгийн эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эмнэлгийн ажилтанд зөвлөн туслах зорилгоор “Нялхас, бага насны хүүхдийн олон нийтэд түшиглэсэн асаргаа сувилгаа” төлөвлөлтийн сургалтыг НҮБ-ийн Хүүхдийн сан, ЭХЭМҮТ хамтран 10-р сарын 09-11-ний өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд, 2017 оны 10-р сарын 17-19-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд зохион явууллаа. 

Сургалтад Налайх дүүргийн 11 эмч, 13 сувилагч, 3 эрүүл мэндийн нийгмийн ажилтан, нийт 26 эмнэлгийн мэргэжилтэн, БЗД-ын 27 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, эрүүл мэндийн нийгмийн ажилтан оролцож олон нийтэд түшиглэсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг үнэлж, цаашид тусламж үйлчилгээг тогтвортой хэрэгжүүлэх, өргөжүүлэн тэлэх үйл ажиллагааг хангахад чиглэсэн нэгдсэн төлөвлөлт гаргасан үр дүнтэй сургалт боллоо. Сургалтын дараагийн шатанд тус дүүргүүдэд Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүдтэй хамтран дээрх төлөвлөлтийг нарийвчлан Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн түвшинд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.

surgalt1231

surgalt1232

 

Сургалт, сурталчилгааны алба