“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ОНОШИЛГОО, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” сургалт зохион байгуулагдлаа.

erdsdliinudirdlaga1

Удирдлагын академийн багш нартай хамтран “Эрүүл мэндийн байгууллагын соёл, оношилгоо, эрсдэлийн удирдлага” сургалтыг 2017 оны 11 сарын 30-ний өдөр “Эрдмийн өргөө” хурлын танхимд зохион байгуулж тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, албадын дарга нар оролцлоо.

Эрсдэл гэж юу вэ, эрсдлийг тооцоолох, эрсдэлийг хэрхэн удирдах, гадаад дотоод эрсдэл, түүнийг хэрхэн шилжүүлэх, хүлээн авах, зайлсхийх зэрэг дэлхийн эрсдэлийн удирдлагын үнэлгээг танилцууллаа.

Байгууллагын соёл нь дахин давтагдашгүй байх, үнэт зүйлс, хэм хэмжээ, уламжлалын нийлбэр юм. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологи хөгжсөн орчинд эмнэлгийн удирдлагын ажлын үйл явц өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна.

Дээрх шинэчлэлттэй холбоотой эрүүл мэндийн эмч, эмнэлгийн ажилчдыг эрүүл мэндийн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийн тулд ур чадварыг нэмэгдүүлэхээр сургахаас гадна тухайн мэргэжилтний манлайлал, удирдахуйн чадварыг дээшлүүлэх нь нэн чухал байдаг.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцооны байнгын менежментийг хангахын тулд оношилгооны хэв маяг, аргачлалыг тогтоон өвлүүлэх, асуудлын шинж тус бүрээр шалтгааныг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, байгууллагад нийтээр гарч буй асуудлын шинж чанарыг судлах  орчин үеийн ойлголтын талаар заалаа.

 Дээрх лекцийг Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхмийн багш Б.Үүрцайх,  Сэтгэл зүй судлал, судалгааны арга зүйн тэнхмийн багш П.Байгалмаа нар үншиж төвийн эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариуллаа. Сургалтанд нийт 74 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

 

erdsdliinudirdlaga2

erdsdliinudirdlaga3

erdsdliinudirdlaga5

Сургалт, сурталчилгааны алба