"Эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа" сургалт зохион байгуулагдлаа.

ettt

ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын эмнэлгийн тоног төхөөрөмжтэй хэрхэн зөв болгоомжтой харьцаж, тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах, аюулгүй байдлыг ханган ажиллах мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа" сэдэвт тоног төхөөрөмжийн ажиллагааны чиглүүлэх сургалтыг 2017 оны 11 сарын 29-ны өдөр төв дээр зохион байгууллаа.

           Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасаг, Сувилахуйн алба, Сургалт сурталчилгааны алба хамтран 13 нэр төрлийн тоног төхөөрөмжийн онолын тодорхойлолт, практикт суурилсан аюулгүй ажиллагааг баримтлаагүйгээс үүдэн гарах гэмтлийг танилцуулсан.  Сургалтыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Р.Даваасүрэн, Б.Эрхэмбаатар, Э.Должинсүрэн нар удирдсан. Үүнд:

  • Өвчтөний хяналтын монитор
  • Пульсоксиметр
  • Цахилгаан соруурын аппарат
  • Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат
  • Автомат тариурын шахуурга
  • Автомат дуслын шахуурга
  • Амьсгалын аппарат
  • Эх ургийн хяналтын монитор
  • ЭХО аппарат
  • Нярайн инкубатор
  • Фотоэмчилгээний аппарат
  • Нярайн дулаацуулах ширээ
  • Нян устгах гэрэл

Дээрх тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, эмнэлгийн хийн системийн талаар хүчилтөрөгчийн техникч О.Санжаасүрэн сургалтанд оролцсон эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилчдын сонирхсон асуултанд хариуллаа. Нийт 21 сувилагч, эх баригч нар оролцсон.

Сургалт, сурталчилгааны алба

 

Зочид

1178507
ӨнөөдөрӨнөөдөр899
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6784
Энэ сардЭнэ сард39606
Бүх өдөрБүх өдөр1178507

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676