Н.Гэндэнжамцын нэрэмжит эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (тика)-ийн улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар хооронд монгол-туркийн инкубатор нэгж байгуулах төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Tika1

ЭХЭМҮТ нь Монгол улсын хэмжээнд эх, хүүхдэд гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг юм. Тус төв нь ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн газартай нягт хамтран ажилласаар ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд  тус төв нь Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газартай Монгол-Туркийн инкубатор нэгж байгуулах төслийн хэлэлцээрт 2017 оны 12 сарын 14-ны өдөр гарын үсэг зурлаа.

Уг ёслолын ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён М. Ахмет Язал, гэргий Зэйнэп Сайым Язал, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, ТИКА-гийн дэд координатор хатагтай Гүлназ Чэлик, ЭМЯ-ны  ЭТГ-ын мэргэжилтэн Н.Болормаа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, бусад удирдлагууд, зочид төлөөлөгчид оролцлоо.  

Төслийн хэлэлцээрт ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурлаа. БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён М. Ахмет Язал ЭХЭМҮТ-ийн хүндэт дэвтэрт сэтгэгдэл үлдээж, цаашид нягт хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн түүний гэргий Зэйнэп Сайым Язал ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нярай хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

ТИКА нь дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 56 оронд, 58 хөтөлбөр зохицуулалтын газраар дамжууулан Монгол Улсад эрүүл мэнд, соёл, боловсрол, газар тариалан, мал аж ахуй, дэд бүтэц гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 500 гр-аас дээш жинтэй нярайд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлдэг бөгөөд жил ирэх тутам төрөлтийн тоо ихсэж байгаатай холбоотойгоор нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн нэмэлт эрэлтийг бий болоод байна. Туркийн хамтын ажиллага зохицуулах агентлаг /ТИКА/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран нярайн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд  хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Туркийн инкубатр нэгжийг тус төвийн дэргэд байгаалан шаардлагатай байгаа нярайн инкубаторуудыг БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгөхөөр боллоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар сайжирч, нярайн эндэгдэлийг бууруулахаар төлөвлөж байна.

tika2

Tika4

tika5

tika6

Tika7-shine