“Захын судсаар дамжуулан төвийн венийн гуурс тавих арга” ажлын байрны сургалт зохион байгуулагдлаа.

20181-1Төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 09 өдөр “Захын судсаар дамжуулан төвийн венийн гуурс тавих арга” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Нярайн эрчимт эмчилгээ, Нярай судлалын тасаг, Нярайн эмгэг судлал, Мэс заслын эрчимт эмчилгээ, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудын нийт 23 эмч, резидент эмч нар  оролцсон бөгөөд Дэлхийн мэдээгүйжүүлэгч эмч нарын холбооны Бангкок дахь сургалтын төвийн сургагч багш Мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч М.Ундрам удирдан явууллаа.

Сургалтанд захын судсаар дамжуулан төвийн венийн гуурс тавих тухай онолын хичээл орж ЭХО хяналтан дор венийн судас олох, ажилбарт бэлтгэх, гуурсыг хэрхэн арчлах дадлага ажил хийсэн.

20181-2

20181-3

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба