Хүүхдийн эмчийн мэргэжлийн чиглүүлэх сургалтыг амжилттай төгссөн эмч нарт баяр хүргэе

chigluuleh1

Хүүхдийн төрөлжсөн тасагт ажиллаж буй эмчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтэнг тасралтгүй сургах зорилгоор “Хүүхдийн эмчийн мэргэжлийн чиглүүлэх сургалт”-ын хөтөлбөрийг Хүүхдийн эмнэлэг, Сургалт, сурталчилгааны алба хамтран шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний албаар хэлэлцүүлэн багц цагийн сургалтыг зохион байгуулах эрхийг авч сургалтын хөтөлбөрийг батлуулсан.

2017-2018 оны хичээлийн жилд Төвийн Хүүхдийн эмнэлгийн төрөлжсөн тасагт ажилладаг эмч, орон нутгаас ажлын байрны сургалтанд хамрагдаж буй эмнэлгийн мэргэжилтэн болон уг сургалтыг сонирхсон эмч нар идэвхтэй оролцож сургалтыг амжилттай дүүргэлээ.

Сургалт нь Хүүхдийн өвчин эмгэгийг үнэлэх, ялган оношлох, гарааны эмчилгээг зөв хийх мэдлэг, чадварыг олгосноор хүүхэд, эцэг эхэд хандах эмчийн ёсзүйн хандлагыг төлөвшүүлэх, алдаанаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Хүүхдийн эмнэлгийн төрөлжсөн тасгийн 25 эмч багш батлагдсан хуваарийн дагуу нийт 41 сэдвээр лекц уншлаа. Эхний лекцийг 2017 оны 10 сарын 06-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг “Нярайн түнхний үений дутуу хөгжил, мултралыг эрт оношлох, мултралаас сэргийлэх эмчилгээ” сэдвээр уншиж, анагаах ухааны орчин үеийн ололт амжилтаас танилцуулан хүүхдийн анагаах ухааныг улам их шимтэн суралцаж сургалтаа амжилттай дүүргэхийг хүссэн.

Сургалт Лхагва, Баасан гараг бүрийн 13:30-15:30 цагт 2017 оны 10 сарын 06-аас 12 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 3 сар үргэлжилсэн ба сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хүүхдийн эмнэлгийн зохицуулагч Б.Одгэрэл, Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга нарт талархал илэрхийлье. Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг, Нярай судлалын тасгийн зөвлөх эмч С.Энхтуяа, Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ш.Чимгээ, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн их эмч Г.Отгонсүрэн, Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Энхчимэг, их эмч Б.Болормаа, фармакологич Ч.Цэцэгмаа, Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн их эмч Л.Дашиймаа, их эмч Д.Байгалмаа болон бусад хичээл заасан багш нарт нотолгоонд суурилсан мэдлэг, ажилласан өөрийн туршлагаас хуваалцсанд талархал илэрхийлье.

Сургалт 2017 оны 12 сарын 27-нд дуусч, хичээл нөхөлтийг 2018 оны 01-р сард багтаан зохион байгуулсан.

Төгсөлтийн шалгалтыг 2018 оны 2-р сарын 9-ний өдөр онолын шалгалтыг сорил, дадлагын шалгалтыг “Амилуулах суурь тусламж”-ийн чиглэлээр Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт зохион байгууллаа.

Онолын шалтгалтанд орох нийт 16 эмчээс шалгалт өгсөн 16. Үүнээс:

А үнэлгээ -9 эмч

В үнэлгээ -7 эмч.

Дадлагын шалгалтанд “А” үнэлгээтэй 5, "В” үнэлгээтэй 11 эмч шалгалтыг амжилттай дүүргэсэн.

2014-2015 онд төрөлжсөн тасагт ажилладаг 6 эмч “Хүүхдийн эмчийн мэргэжлийн чиглүүлэх сургалт”-ын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн билээ.

Сургалтаа амжилттай дүүргэсэн эмч нартаа баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

chigluuleh2

chigluuleh3

chigluuleh4

 

Сургалт, сурталчилгааны алба

tsag

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Инфографик

E-mail

Orbis

ORBIS logo.svg

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676