“Эмчийн сайхан мэргэжил” сэдэвт эмнэлэгтэй танилцах аялал зохион байгууллаа

1

“Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан мэргэжил сонголтоо хийж буй ерөнхий боловсролын сургуулийн ахлах,дундангийн сурагчдад зориулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр “Эмчийн сайхан мэргэжил” сэдэвт танилцах аялалыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь ЭМЧ мэргэжлийн мөн чанар, үнэ цэнэ, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөөх ариун үйлсийгхойч үедээ таниулан сурталчилах, хүүхдүүдэд мэргэжил сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн эерэг зан үйл төлөвшүүлэхэд туслах мэдээлэл өгөх, эмчийн ажилтай биечлэн танилцуулснаараа онцлог боллоо.

 Аялалын хүрээнд Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнхишиг нь эмч мэргэжлээр хэрхэн суралцах, багаар ажиллах, орчин үеийн эмчид тавигдаж буй харилцаа, ёс зүй, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг, Хүүхдийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Болормаа нь сэргээн засах эмчилгээний онцлог, шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологи, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эмч А.Ууганбаяр нь эрүүл амьдралын хэв маяг, хооллолт, цахим төхөөрөмжийн хэрэглээний талаар, Төрөх тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа нь эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн ажлын өвөрмөц онцлог, эмч хүн цаг тутам шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байхын давуу тал зэрэг мэдээллийг сурагчидтай хуваалцаж, гар угаахын ач холбогдлыг хүүхдүүдэд тайлбарлан, үлгэрлэн үзүүлж, тасгийн үйл ажиллагаатай танилцууллаа.

2

3

4

5

Зочид

1178912
ӨнөөдөрӨнөөдөр1304
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7189
Энэ сардЭнэ сард40011
Бүх өдөрБүх өдөр1178912

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676