ЭХЭМҮТ-өөс Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний тухай

emchmergejil1

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан 2018 оны 03 сарын 24-ний өдөр Зөвлөх эмч Д.Авирмэд нийт эмч нарт “Мэс заслын өнөөгийн байдал” сэдвээр сургалт зохион байгуулж, эмч нарын сонирхсон асуултад хариулт өгч, нээлттэй ярилцлага өрнүүлснээр сургалт үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагуудын эмч нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний эв нэгдэл, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчилсан “Хөдөлгөөн – Эрүүл амьдралын үндэс” уриан дор 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Парк Хаус Боулингийн төвд зохион байгуулсан боулингийн тэмцээнд ЭХЭМҮТ-ийн баг, тамирчид амжилттай оролцож 2 дугаар байр эзэллээ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Овог, нэр

Нас, хүйс

Ажлын газар, албан тушаал

1

Ч.Болдбаатар

46 настай, эрэгтэй

ЭХЭМҮТ, Хуулийн зөвлөх

2

Э.Бат-Эрдэнэ

34 настай, эрэгтэй

ЭХЭМҮТ, Эмч

3

М.Эрдэнэсолонго

27 настай, эмэгтэй

ЭХЭМҮТ, Хөдөлгөөн засалч

4

Ц.Энхболор

33 настай, эмэгтэй

ЭХЭМҮТ, Эмч

Мөн ТВ-9 телевизтэй хамтран ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагааны талаар шторк бэлтгэсэн. Үүнд Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч А.Ганчимэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч Д.Насантогтох нар оролцсон.

Мэргэжил сонголтоо хийж буй ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад зориулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр “Эмчийн сайхан мэргэжил” сэдэвт танилцах аялалыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь ЭМЧ мэргэжлийн мөн чанар, үнэ цэнэ, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөөх ариун үйлсийг хойч үедээ таниулан сурталчилах, хүүхдүүдэд мэргэжил сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн эерэг зан үйл төлөвшүүлэхэд туслах, эмчийн ажилтай биечлэн танилцуулснаараа онцлог боллоо.  

Аялалын хүрээнд Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнхишиг нь эмч мэргэжлээр хэрхэн суралцах, багаар ажиллах, орчин үеийн эмчид тавигдаж буй харилцаа, ёс зүй, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг, Хүүхдийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Болормаа нь сэргээн засах эмчилгээний онцлог, шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологи, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эмч А.Ууганбаяр нь эрүүл амьдралын хэв маяг, хооллолт, цахим төхөөрөмжийн хэрэглээний талаар, Төрөх тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа нь эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажлын өвөрмөц онцлог, эмч хүн цаг тутам шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байхын давуу тал зэрэг мэдээллийг сурагчидтай хуваалцаж, гар угаахын ач холбогдлыг хүүхдүүдэд тайлбарлан, үлгэрлэн үзүүлж, тасгийн үйл ажиллагаатай танилцууллаа.

“Мэс заслын өнөөгийн байдал” сургалт

 emchmergejil2

 Боулингийн тэмцээн

emchmergejil3

emchmergejil4

emchmergejil5 

“Эмчийн сайхан мэргэжил” аялал

emchmergejil6