“Монгол улсад нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сургалт эхэллээ

messurgalt1

Нярайд үзүүлэх мэс заслын тусламжийн чанар, хүртээмж, мэс заслын дараах хяналтыг сайжруулах, мэс заслын эмгэгтэй нярайн амьдралыг уртасгах зорилготой эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг нэмэгдүүлэх “Монгол улсад нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сэдэвт багийн сургалтыг анх удаа ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг зохион байгуулж байна.

Сургалтанд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа БОЭТ, нэгдсэн эмнэлэг, СЭМТ, амаржих газрын удирдлага, мэс засал, нярай, мэдээгүйжүүлэг, дүрс оношилгооны төрөлжсөн тусламж үзүүлдэг 200 эмч хамрагдаж байна.

Сургалтыг нээж төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр үг хэлж, оролцогч нарт сурсан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэн нярайн эрүүл мэндийн тусламжийг шинэ шатанд гаргах, үр дүнтэй болгоход эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар чухал ач холбогдолтойг дурдаад сургалтанд нь амжилт хүслээ.

Сургалтын эхний лекцийг АШУ-ны магистр, клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүй, нярайн мэс заслын тусламжийн өнөөгийн байдал” сэдвээр уншлаа.

Сургалтын дадлага хичээлийг мэс заслын тасгуудад, онолын хичээлийг төвийн “Эрдмийн өргөө” хурлын танхимд зохион байгуулж байна.

Сургалт 2 хоног үргэлжилнэ. 

Семинарт оролцогсдод амьдралд нь аз, жаргал,

Гэрэл гэгээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Үзүүлсэн тусламж бүхэн нь үр дүнтэй

Үрийн заяад итгэл нэмсэн

Өрх бүрт амьдрал бэлэглэсэн

Өвчний эсрэг БАГИЙН тусламж үзүүлсэн

Он жилүүд байх болтугай

 

Зохион байгуулагч

ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг

2018 оны 4-р сарын 6-ны өдөр

messurgalt2

messurgalt3 

Зочид

1177629
ӨнөөдөрӨнөөдөр21
ӨчигдөрӨчигдөр1747
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5906
Энэ сардЭнэ сард38728
Бүх өдөрБүх өдөр1177629

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676