“ЖИРЭМСЭНТЭЙ ХАВСАРСАН ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГТЭЙ ЭХИЙН ЖИРЭМСЛЭЛТ, ТӨРӨЛТИЙН ЯВЦЫГ ХЯНАХ, УДИРДАХ” сэдэвт цахим хурал зохион байгууллаа.

     Монгол улсад 2018 оны 4 дүгээр сарын 6-ны байдлаар өмнөх оны мөн үеэс төрөлт нэмэгдсэн хэдий ч эх эндсээр байна. Эхийн эндэгдлийн олонх эх барихын бус шалтгаантай байгаатай холбогдуулан ЭХЭМҮТ-өөс 2018 оны 4-р сарын 9-нд “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхийн жирэмслэлт, төрөлтийн явцыг хянах, удирдах” сэдвээр аймаг, хотын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг зохион байгуулав.

DSC07559

     Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан, ЭХЭМҮТ-ийн зүрх судасны эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Г.Сэлэнгэ “Зүрхний өвчин ба жирэмсэн”, дотор, зүрх судасны эмч Ж.Сугир “Бөөр шээсний замын халдвар ба жирэмсэн” сэдвээр мэдээлэл хийлээ.

     Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч З.Цолмонгарав, Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэлзүйн тасгийн эмч, мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч М.Панзила, чанарын менежер Ө.Дуламсүрэн, аймаг, хотын эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч, эмч мэргэжилтэн бүхий 168 хүн оролцлоо.  

DSC07569

     Цахим хуралд оролцогсод жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгийн сургалт нэн хэрэгцээтэй байгааг дурьдаад, хичээлийг давтан авч байхыг санал болголоо. Хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Цахим хуралд уншигдсан илтгэлүүд

Татах 1

Татах 2