ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч, профессор Д.Малчинхүү “Монгол Улсын Хүний гавьяат эмч, НҮБ-ын Хүүхдийн сангийн АБУ-АЛИ-ИБН-СИНЫ шагналт, АУ-ны доктор, профессор Намжилын Гэндэнжамц” сэдэвт лекц танилцууллаа

malchinhuu1

2018 оноос тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний залгамж холбоог бэхжүүлж, төвийн түүхэн замналаас залуу үеийн эмч нарт таниулах зорилгоор зөвлөх эмч, багш нарын хүндэтгэлийн лекцийг цувралаар зохион байгуулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хоёр дахь лекцийг Зөвлөх эмч, профессор Д.Малчинхүү “Монгол Улсын Хүний гавьяат эмч, НҮБ-ын Хүүхдийн сангийн АБУ-АЛИ-ИБН-СИНЫ шагналт, АУ-ны доктор, профессор Намжилын Гэндэнжамц”сэдэвт лекцийг танилцууллаа. 

Монгол Улсын Хүний гавьяат эмч, НҮБ-ын Хүүхдийн сангийн АБУ-АЛИ-ИБН-СИНЫ шагналт, АУ-ны доктор, профессор Намжилын Гэндэнжамц багш нь 1927 оны 02 дугаар сард одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт “Гэнэн Худаг” гэдэг газар мэндэлжээ.Монголын хүүхдийн эмч нарын зургаан үеийг бэлтгэсэн Н.Гэндэнжамц багшийн төгссөн сургууль, авсан шагнал, “Хүний их эмч” мэргэжлийн диплом, эмчлүүлж байсан хүүхдийн одоогийн гаргаж буй амжилт, бүтээл,1976 онд шагнагдсан “Монгол Улсын Хүний гавьяат эмч” цолын үнэмлэх, 1991 онд ДЭМБ-ын Хүүхдийн сангийн нэрэмжит шагнал АБУ-АЛИ-ИБН-СИНы нэрэмжит медаль, гэр бүлийн баримтат фото зургуудыг үзүүллээ.

Одоогийн ЭХЭМҮТ нь түүний нэрэмжит болсон талаарх маш сонирхолтой түүхийг залуу эмч нартаа хүүрнэн дэлгэлээ.

Н.Гэндэнжамц багшийн ажил үйлсийн үр шимээр хүүхдийн уушгины цочмог үрэвслийн нас баралт 2010 оныг 1952 онтой харьцуулбал 165, 1968 онтой харьцуулбал 130 дахин буурсан гайхам амжилт одоо ч үргэлжилсээр байна.

Хүүхдийн уушги судлалын эрдэмтэд:

Н.Гэндэжамц (1968)

Д.Одонтуяа (1986)

Г.Навчсан (1973, 1993)

Х.Энхжаргал (1990)

Д.Малчинхүү (1979)

Д.Агваандорж (1992)

Д.Лунтан (1980)

Н.Раднааханд (1994)

Д.Жамьянжав (1982)

Н.Жаргалсайхан (1998, 1999)

М.Сүхбаатар (1986)

Н.Энхбаяр (2005)

Ч.Цогт-Очир (1988)

Ш.Энхтөр (2014)

С.Цэрэн-Очир (1989)

 

 Лекцийн дүгнэлт:

Н.Гэндэнжамц бол Монгол улсад хүүхдийн анагаахын шинжлэх ухаан, ялангуяа уушги судлалын салбарыг үндэслэн хөгжүүлэгч Хүүхдийн уушги судлалын шавь нараараа судлуулж, даацтай бүтээлүүд гаргахад түүний үүрэг оролцоо, гавъяа, зүтгэл их байсан юм. АБУ-ИБН-СИНЫ шагналт Ази тивдээ анхны, дэлхийд 5 дахь хүн буюу дэлхийд данстай хүүхдийн эмч, эрдэмтэн байсан.

malchinhuu2

malchinhuu3