“Цэвэр гар амь насыг аварна” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

20180502 151700

ЭХЭМҮТ-ийн хэмжээнд зохион байгуулагдаж буй “Цэвэр гар амь насыг аварна” үйл ажиллагааны хүрээнд хийж буй зарим арга хэмжээний тайлан

ДЭМБ-аас жил бүрийн 05 сарын 05-ны өдрийг Дэлхийн "Эмнэлгийн ажилчдын гар угаах өдөр" болгон зарласан билээ.

ЭМЯ-аас 2018 онд “Цэвэр гар амь насыг аварна” сэдэв агуулгын хүрээнд "Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үжлээс сэргийлэх нь Таны Гарт" уриан дор олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Үүний хүрээнд “Цэвэр гар амь насыг аварна” үйл ажиллагааг 2018 оны 05 сарын 01-10 өдрийн хооронд зохион байгуулан ажиллаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд 2018 оны 05 сарын 02-ны өдөр ЭХЭМҮТөвийн хэмжээнд ХСХА-с эмч, ажилчдын дунд “Гарын ариун цэврийг сахих сайжруулах“ талаар сургалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 272 эмч, сувилагч, резидент, олгох, дээшлүүлэх сургалтанд суралцаж буй эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлэгч, эмнэлгийн бусад ажилтан нар хамрагдлаа. Сургалтаар:

  • ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “ЭХЭМҮТ-ийн танилцуулга, ХСХ-н чиглэлээр тулгамдаж буй асуудлууд”
  • АХТ-ийн эрхлэгч Б.Отгончимэг- ЭХЭМҮТ-ийн Халдварын сэргийлэлт, хяналтын албаны үйл ажиллагаа, эмч, ажилчдын гарын ариун цэвэр сахилтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”
  • Тархвар судлаач эмч М.Уранчимэг- “Гарын эрүүл ахуй” сэдвүүдээр сургалтыг хийлээ.

Мөн ЭМЯ-с холбогдох мэргэжилтэн тус аяны хүрээнд “эмч ажилчдын гарын ариун цэвэр сахилтанд” хийсэн үнэлгээний дүнг танилцууллаа.

Зочид

1176860
ӨнөөдөрӨнөөдөр999
ӨчигдөрӨчигдөр941
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5137
Энэ сардЭнэ сард37959
Бүх өдөрБүх өдөр1176860

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

E-mail

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676