ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТЫН БАГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ.

umnugobi2

     ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг.

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна...хэмээн заасан. Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 5-р сарын 21-нээс 25-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Л.Дашиймаа, ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг ажилтан Б.Болорцэцэг нар Өмнөговь аймагт ажиллав. Бид Өмнөговь аймгийн ЭМГ-ын дарга Ц.Өнөржаргал, ХШҮМХ-ийн дарга Б.Мидэрсүрэн, ЭТҮХ-ийн дарга Ж.Отгонбайгал, УТСХ-ийн дарга М.Цэндсүрэн нартай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг  танилцууллаа.

     2018 оны 5-р сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ЭМГ-аас  зохион байгуулсан “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжье” сэдэвт өдөрлөгийн хүрээнд хийгдсэн “Сайн аав, ээжийн сургалт”-д оролцсон эцэг эхчүүдэд ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Өсвөр насны хүүхдийн өсөлт, хөгжил” сэдвээр, ”Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чадавхижуулах” сургалтанд оролцогч СЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эх баригч нарт ТСА-ны ажилтан Б.Болорцэцэг “ЭХЭМҮТ-ийн ТСА-ны үйл ажиллагаа, төвийн сайтад байршуулсан мэдээ, мэдээллийг өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэх талаар,  мөн 2018 оны эхний 4 сарын байдлаарх эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн талаарх танилцуулгыг хийлээ. Сэдэвчилсэн уулзалт бүрийн оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч улмаар эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлт, болзошүй осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр ТСА-наас бэлтгэсэн 12 нэр төрлийн 150 гаруй сурталчилгааны материалыг иргэд, эмнэлгийн мэргэжилтэн нарт түгээлээ.
     ЭХЭМҮТ-ийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Л.Дашиймаа гидронефроз, бөөрний үрэвсэлтэй хүүхдийн эмчилгээний асуудлыг орон нутагт эхний ээлжинд шийдэх талаар зөвлөн, хүүхдийн тасагт хэвтүүлж, эмчилгээг эхлүүлэв.
Өмнөговь аймгийн ЭМГ, БОЭТ, СЭМТ, ӨЭМТ-ийн эмч мэргэжилтэн нарт  эмч Ц.Отгонцэцэг тус аймгийн 2013-2017 оны “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийн байдал”, “Амьгүй төрөлт”, “Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл” сэдвээр  танилцуулга хийж, эмч Л.Дашиймаа “Пиелонефритийн үеийн антибиотик эмчилгээний зохистой хэрэглээ”  сэдвээр хичээл заав.
Дэмжлэгт хяналтын багийнхан ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдал, эх, нярайн эндэгдэл, амьгүй төрөлт, эхийн ноцтой хүндрэлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд эмнэлзүйн үнэлгээ хийж дүгнэлтийг  ЭМГ-ын ХШҮМХ-ийн дарга Б.Мидэрсүрэн, БОЭТ-ийн захирал Я.Болдбаатар, ЭЭОД Д.Түвшинзул, чанарын албаны дарга Ц.Мөнхцэцэг, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжилтэн Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ө.Батцэцэг, хүүхдийн мэргэжилтэн Оюундүү, хүүхдийн эмч Г.Амар, С.Насантогтох, нярайн эмч С.Алтанцэцэг, Э.Ренчин статистикч Б.Баярмаа, Н.Хүүхэнхүү нарт танилцууллаа. Цаашид эх, нярайн өвчлөлийн хүндрэлтэй тохиолдолд хариу арга хэмжээг төлөвлөх, шуурхай арга хэмжээг авах зорилго бүхий эмнэлзүйн багийн ажлыг эрчимжүүлэх, нярай, хүүхдийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн тохиолдлын хэлэлцүүлгийг чанаржуулах, тухайн тохиолдолд тулгарсан оношлогоо, эмчилгээний бэрхшээл юунаас болсныг илрүүлэн, алдааг дахин давтахгүйн тулд уг тохиолдолд гарсан алдаа, сургамжинд үндэслэгдсэн оновчтой шийдвэрийг гаргахад анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Түүнчлэн хүчил шүлтийн тэнцвэр зэрэг үзүүлэлтүүд, бактериологи, коагулограмын шинжилгээг цаашид хийх асуудлыг орон нутгийн түвшинд шийдүүлэх саналыг орууллаа.

     Дашрамд цухас дурьдахад аймгийн ЭМГ-аас иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд олон ажлуудыг хийж, хэвшил болгожээ. Тухайлбал, жирэмсэн эхийг хичээлд хамруулж эрүүл мэндийн боловсрол олгох, жирэмсний хугацаатай нь уялдуулан дасгал хөдөлгөөнийг хийлгэх ажил жигдэрчээ. Иргэд өглөөний 6-7 цагт “Ажнай” талбайд цуглан гүйлт, дасгал хийх, дугуйтай иргэд талбайг тойрох зэрэг дасгал хөдөлгөөн хийх ажлыг эхлүүлээд өдгөө 5 жил болж байна.

umnugobi1

Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон Өмнөговь аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.