ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ, АМЬГҮЙ ТӨРӨЛТӨД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАВ

sukhbaatar1ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг.“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан.

Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 5-р сарын 28-наас 6-р сарын 01-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, телемедициний зөвлөх, үндэсний сургагч багш Т.Сарантуяа, ТСА-ны их эмч Г.Батзул, СМТ-ийн их эмч А.Оюунчимэг нараас бүрдсэн баг Сүхбаатар аймгийн ЭМГ-ын дарга Н.Батсанаа, ЭТХ-ийн дарга П.Болормаа, АНЭ-ийн ЭЭО дарга Г.Ариунаа, чанарын менежер Д.Барцэцэг нартай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулав.

ЭХЭМҮТ-ийн ЭЖСТ-ийн тэргүүлэх зэргийн эмч, телемедициний зөвлөх, үндэсний сургагч багш Т.Сарантуяа АНЭ-ийн ЯТТ, төрөх тасгийн бэлэн байдал, бүтэц, зохион байгуулалт, цусны салбар төв, лабораторийн тасагтай танилцан алдаа, зөрчилд нэг бүрчлэн зөвлөгөө өгч, мөн “Манас таталтын хүнд хэлбэр, HELLP хам шинж”, “Төрсний дараах цус алдалтын оношлогоо, эмчилгээ, менежмент” зэрэг сэдвээр эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт хийлээ. 

sukhbaatar2

Сүхбаатар аймгийн ЭМГ, АНЭ-ийн эмч, мэргэжилтэн нарт их эмч Г.Батзул тус аймгийн 2013-2017 оны “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийн байдал”, “Амьгүй төрөлт”, 2018 оны эхний 4 сарын байдлаарх эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн танилцуулга, ЭХЭМҮТ-ийн ТСА-ны үйл ажиллагаа, төвийн сайтад байршуулсан мэдээ, мэдээллийг өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэх талаар, их эмч А.Оюунчимэг “Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал”, “Нярайн амьсгал гачаалт хам шинж” сэдэвт сургалт хийж, уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч, улмаар эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлт, осол гэмтлээс сэргийлэх тухай ТСА-наас бэлтгэн гаргасан 11 нэр төрлийн 160 орчим инфографикийг иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээлээ. 

sukhbaatar3

Дэмжлэгт хяналтын багийнхан ЭМС-ын тушаалын биелэлт, эх, хүүхэд, өсвөр үе, хүүхдийн нүдний програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдал, эх, нярайн эндэгдэл, амьгүй төрөлт, эхийн ноцтой хүндрэлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд эмнэлзүйн үнэлгээ хийж дүгнэлтийг ЭМГ-ын дарга Н.Батсанаа, АНЭ-ийн ЭЭО дарга Г.Ариунаа, чанарын менежер Д.Барцэцэг, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга П.Болормаа, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Х.Батмөнх, хүүхдийн зөвлөх эмч Ж.Дарьсүрэн зэрэг эмч, мэргэжилтэн нарт танилцууллаа. Дашрамд дурдахад аймгийн ЭМГ-аас иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд олон ажлуудыг хийж, хэвшил болгожээ. Тухайлбал, 2018 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” уулзалт, зөвлөгөөнийг хийсэн, мөн жил бүр бүх сумын эрүүл мэндийн төвөөр явуулын амбулаторийн үзлэг хийх ажил жигдэрчээ. Тус аймгийн ХАЯТТ-ийн зохион байгуулалт, урсгалын байдал, нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн багаж, техник, тоног төхөөрөмж, оношлогоо сайжирч байгаа, хүүхдийн шүдний кабинетийг бие даан ажиллуулж байгаа нь сайшаалтай байлаа.

Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон Сүхбаатар аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

tsag

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Инфографик

E-mail

Orbis

ORBIS logo.svg

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676