ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ, АМЬГҮЙ ТӨРӨЛТӨД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

     ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан.

060601

     “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт Эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх, Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан. Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 6-р сарын 04-07-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-н ЭБЭЭ-н захирал, анагаах уханы доктор, тэргүүлэх зэргийн эмч Г. Баттулга, Тандалт судалгааны албаны их эмч Т. Энхтуяа, Тандалт судалгааны албаны ажилтан Б. Жаргал нар Ховд аймагт ажиллаа.

     “Хариу арга хэмжээ, дэмжлэг хяналтын баг” Ховд аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Хяналт шинжилгээ үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр, Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн А.Энхамгалан, ЭМГ-н статистикч их эмч Г.Түвшинжаргал нартай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав. “Хариу арга хэмжээ дэмжлэг хяналтын баг” тус аймгийн 2017 он, 2018 оны эхний 4 сарын эхийн эндэгдэл, нярайн  эндэгдэл, амьгүй төрөлт, эхийн ноцтой хүндрэлийн өвчний түүхэнд судалгаа хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтний эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа, зөрчлийг өвчний түүхэн дэх баримтжуулалтаас илрүүлэн дүгнэлт өгч, зөвлөмжийг ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн,  Хяналт, шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн дарга Д. Дэлгэрбаяр,  Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн А. Энх-амгалан, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумын ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч нарт  танилцуулав.

060602     “Хариу арга хэмжээ, дэмжлэг хяналтын баг” тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сумын ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд нярайн эмч, эх баригч  нарт “5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал”, “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл”  “Төрсөний дараа цус алдалтын үед авах арга хэмжээ”, “Жирэмсэн үеийн бөөрний эмгэгүүд”, “Нярайн сэхээн амьдруулалтын зарчим”, “Нярайн амьсгалын гачаал”, “Гэнэтийн үхлийн хам шинж” сэдвээр  сургалт  хийлээ. Мөн ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүнг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

tsag

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Инфографик

E-mail

Orbis

ORBIS logo.svg

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676