ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ, АМЬГҮЙ ТӨРӨЛТӨД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

     ЭМС-ын 2017 оны 207 тоот тушаалд ”ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь үндэсний түвшинд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана” хэмээн заасан байдаг.

g01

     “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт Эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан.
     Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч, ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн баг Говь-Алтай аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Г.Нэмэхбаяр, ЭМГ-ийн Хүүхэд, өсвөр үе, НЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Сэвжидмаа, НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Сэлэнгэ нартай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт”, “Нярайн амьсгалын дистресс хамшинжийн оношлогоо, эмчилгээний заавар”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл”, “Эхийн ноцтой хүндрэл 2014-2017 он” сэдэвт мэдээлэл хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

tsag

Зайн сургалт

e-learning

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Инфографик

E-mail

Orbis

ORBIS logo.svg

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676