Багц цаг бүрдүүлэлтийн тушаал, маягт, багц цаг бүртгэх дэвтэр

Долоо. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлт, бүртгэл

7.1 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын агуулгын багтаамжийг багц цагаар тодорхойлно. Уг сургалтын 1 багц цаг нь лекцийн 12, дадлагын 24 цагтай тус тус дүйцнэ.

7.2 Зөвшөөрөл бүхий хүний их эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг, хүний бага эмч, эх баригч, сувилагч, эм найруулагч жил тутам 3 багц цагийн багтаамж бүхий сургалтанд хамрагдана.

7.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусч буй, эрүүл мэндийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон мэргэжлээрээ ажиллаж буй Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтнууд жил тутамд 1,5 багц цагаас доошгүй сургалтанд хамрагдана.

7.4 Энэхүү тушаалын тавдугаар хавсралтаар загвар нь батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлт бүртгэх дэвтэр” (цаашид “багц цагийн дэвтэр” гэх)-ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлгийн мэргэжилтэн бүрт байна.

7.5 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлтийг өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч; сум, тосгоны эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгийн эрхлэгч; Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4-15.1.10 -д заасан байгууллага болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хянан үзэж, багц цагийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулан, энэхүү тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу байгууллагын тамга дарж, багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар (цаашид “аймаг, нийслэлийн ЭМГ” гэх)-т жил бүрийн 11 сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.

7.6 Аймаг, нийслэлийн ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн энэхүү журмын 7.5-т заасан жагсаалтыг нэгтгэн, Ажлын албанд жил бүрийн 12 сарын 10-ны дотор албан тоотоор ирүүлнэ. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.11, 15.1.12 -д заасан байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг Ажлын албанд жил бүрийн 11 сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.

7.7 Ажлын алба нь ирүүлсэн тайланг хянаж, энэхүү журмын 7.2, 7.3 -т заасан багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг тухайн оны эцэст хүчингүйд тооцон, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.

7.8 Энэхүү журмын 7.7-д заасан зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг Ажлын алба бүрэн хариуцна.

7.9 Энэхүү журмын 7.7-д заасан эмнэлгийн мэргэжилтний нэрсийг www.chd.moh.mn цахим хуудсанд байршуулан, зөвшөөрлийн шалгалтанд орохыг шаардсан мэдэгдлийг харьяалах аймаг, нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд жил бүрийн 12 сарын 25-ны дотор хүргүүлнэ.

7.10 Багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн дараа оны эхний хагас жилд багтаан зөвшөөрлийн шалгалт өгнө. Зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй буюу эхний хагас жилд багтан шалгалтанд ороогүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт дахин өгч тэнцэх хүртэлх хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.

7.11 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл нь зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэйд тооцогдоно.

7.12 Багц цагаа тасралтгүй биелүүлж ажилласан, 5 жилийн хугацаатайгаар зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн хугацаа дуусахад, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрлийг шууд олгоно.

7.13 Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлал:

Багц цагийг бүрдүүлэх хэлбэр

Тооцох багц цаг

Баталгаажуулах баримт

А. Албан сургалт

1. 

Резидентийн сургалтанд суралцсанжил тутамд

6

Дүнгийн дэвтэр, төгссөн мэргэжлийн үнэмлэхний хуулбар

2. 

Мэргэжил олгох сургалт

дээд мэргэжилтэн

6

Үнэмлэхний хуулбар

сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн

3

3. 

Мэргэжил дээшлүүлэх сургалт

дээд мэргэжилтэн

6

Үнэмлэхний хуулбар

сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн

3

4. 

Магистрын сургалтанд суралцсан жил тутамд

6

Дүнгийн дэвтэр, төгссөн мэргэжлийн үнэмлэхний хуулбар

5. 

Докторын    сургалтанд суралцсан жил тутамд

6

Б. Албан бус сургалт

1. 

Семинарт оролцох

1.1    Олон улсын хэмжээнд

1.2    Улсын  хэмжээнд

1.3 Орон нутгийн хэмжээнд

 

1

0,5

0,25

Албан шийдвэр, хөтөлбөр, урилга

2. 

Мэргэжлийн төрөлжсөн зөвлөлгөөн, хуралд илтгэл тавих

2.1    Олон улсын хэмжээнд

2.2    Улсын  хэмжээнд

2.3    Орон нутгийн хэмжээнд

 

 

1

0,5

0,25

Илтгэлийн хураангуй

3. 

Эмгэг судлалын конференцид оролцох

0,1

Ирцийн бүртгэл

4. 

Зайны сургалтанд суралцах

Зөвшөөрөгдсөн багц цаг

Хөтөлбөр, сэдэв, сертификат

5. 

Ажлын байран дээрхи болон сэдэвчилсэн сургалт

Зөвшөөрөгдсөн багц цаг

Батлагдсан сургалтын сэдэв, гэрчилгээний хуулбар

6. 

Мэргэжлийн зэрэг хамгаалах

дээд мэргэжилтэн

6

Үнэмлэхний хуулбар

сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн

3

В. Судалгаа шинжилгээний  ажил, бүтээл, практикт нэвтрүүлсэн шинэ санаачлага

1. 

Илтгэл тавих

1.1   Байгууллагын хэмжээнд

1.2 Их дээд сургуулийн хэмжээнд

1.3   Улс, олон улсын хэмжээнд

 

1

2

 

3

Хурлын илтгэлийн хураангуйн нэр бүхий хуудасны хуулбар

2. 

Оношлогоо, эмчилгээний стандарт боловсруулахад оролцох

Стандарт тутамд  3

Батлагдсан стандартын хуулбар

3. 

Судалгааны ажил удирдах

6

Судалгааны ажлын тайлан

4. 

Судалгааны багт орж ажиллах

3

Судалгааны ажлын тайлан

5. 

Төсөл, хөтөлбөр боловсруулах, ажлын хэсэгт орж ажиллах

1 х.х[1] тутамд 0,5

Батлагдсан төсөл, хөтөлбөрийн баримт бичиг

6. 

Мэргэжлийн зөвлөмж хэвлүүлэх

Зөвлөмж тутамд - 1

Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь

7. 

Гарын авлага, аргачлал боловсруулж, хэвлүүлэх

Нэг бүр - 2

Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь

8. 

Мэргэжлийн ном туурвих

1 х.х тутам - 1

8 х.х дээш  - 6

Зохиогчийн нэр бүхий номын нүүрний  хуулбар

9. 

Мэргэжлийн ном туурвихад оролцох, шүүмж, дүгнэлт гаргах, хянах

1 х.х тутам – 0,5

8 х.х дээш - 3

Зохиогчийн нэр бүхий номын нүүрний хуулбар

10.  

Мэргэжлийн ном орчуулах

1 х.х тутам - 0,25

8 х.х дээш - 3

Орчуулсан хүний  нэр бүхий номын нүүрний хуулбар

11.  

Мэргэжлийн ном орчуулахад

хамтрах

1 х.х тутам - 0,1

8 х.х дээш – 1,5

Орчуулсан хүний  нэр бүхий номын нүүрний хуулбар

12.  

Шинэ бүтээл, тэргүүн туршлага гаргаж, баталгаажсан байх

6

 

Тухайн хүний нэр бүхий зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар

 

13.  

Мэргэжлийн сургалтанд хичээл заах

6ц лекц тутмад-1,

12 ц дадлага тутамд -1

Сургалтын батлагдсан хөтөлбөр

14.  

 

 

Олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр  иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хийсэн тохиолдолд

 

Телевизийн нэвтрүүлгийн  30тутамд

0,1

Сургалт явуулсан тухай бичлэгийн хуулбар

Сонины 1/8 нүүр тутамд

0,1

Сонины хуулбар

15.  

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмчилгээнд шинэ арга технологи  нэвтрүүлсэн

Шинээр нэвтрүүлсэн шинэ арга технологи 0,5

Тухайн байгууллагын удирдлагын зөвлөлийн тодорхойлолт, хагас бүтэн жилийн тайланд тусгагдсан байх, мэдээний сангийн бүртгэлд давхцаагүй байх

7.14 Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлалын 14, 15-д заасан хэлбэрээр тухайн жилийн багц цагийн 25 хүртэлх хувийг бүрдүүлэхийг зөвшөөрнө.

7.15 Эмнэлгийн мэргэжилтний тухайн жилд биелүүлсэн багц цаг нь энэхүү журмын 7.2, 7.3 - т зааснаас илүү гарсан тохиолдолд дараагийн жилд шилжүүлэн тооцохгүй.

7.16 Эмнэлгийн мэргэжилтэн нь гадаадад төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд суралцсан тохиолдолд багц цагийг дотоодын сургалттай адилтган үзэж гэрчилгээ, үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн тооцно.

7.17 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын зохион байгуулсан сургалтаар олгогдсон багц цагийг хүчинтэйд тооцно.

7.18 Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтний багц цаг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд хамруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ.

7.19 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтыг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмаар зохицуулна.

Найм. Мэдээний сан

8.1 Ажлын алба нь эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн мэдээний санг дотоодын эмнэлгийн мэргэжилтэн, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл хүчингүй болсон мэргэжилтэн гэсэн 3 төрлөөр бүрдүүлэн ажиллана. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний багц цагийн бүрдүүлэлтийн мэдээний санд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга, технологийг тогтмол бүртгэнэ.

8.2 Ажлын алба нь зөвшөөрлийн мэдээний сангийн баяжилтыг сар бүрийн 5-ны дотор хийсэн байна.

8.3 Ажлын алба нь зөвшөөрлийн мэдээний санд үндэслэн улирал тутамд болон жилийн эцэст тайлан гарган Зөвлөл болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд албан тоотоор хүргүүлж, http://www.chd.moh.mn цахим хуудсанд байршуулна.

Ес. Хяналт, хариуцлага

9.1 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ажлын албаны үйл ажиллагаанд дотоодын хяналтыг тогтмол хийж, үр дүнг тооцон шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.

9.2 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар улирал бүр, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар хагас жил тутамд тус тус хяналт үнэлгээ хийнэ.

9.2 Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт үнэлгээний дүнг Зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцүүлж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэл, хариуцлагын арга хэмжээний саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж шийдвэрлүүлнэ. 9.3 Энэхүү журмыг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ӨргӨдлийн маЯгт 1 татаж авах

Багц цаг бүртгэх дэвтэр татаж авах

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676