Талархал 2016-1

ЭХЭМҮТ-ийн ёсзүйн салбар хороо нь ажилчид болоод үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг авах, цаашдын ажилдаа тусгах зорилгоор санал хүсэлтийн хайрцагийг тогтмол ажиллуулж байгаа билээ . 2016 оны 1-р улирлын байдлаар дараах талархал ирсэн байна. Үүнд:

$1v  ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасгийн их эмч Зоригоо болон бусад хамт олонд миний зээ хүү Б.Анандыг эдгээж өгсөнд баярлалаа бас эрчимт эмчилгээний тасгийн хамт олонд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүсье.

Анандын эмээ Сэлэнгэ, өвөө Бямбацогт, ээж Эрдэнэсувд,                                     аав Батсайхан болон бусад төрөл төрөгсөд нь, 2015.02.12

$1v  Цэвэрлэгч сайн байна. Шал, алчуур цэвэрхэн, хар шороо байхгүй, сайхан цэвэрлэсэн байна. Шороо болохгүй, хүүхэд ханиад хүрэхгүй, алчуур цагаан байна.

СХД, Толгойт 112-1 тоот, 2016.02.15

$1v  Охины хамарт орсон хөвөнг авч өгсөн 203-ын бага зэрэг мярайлаг бор эгчид баярлалаа, даанч нэрийг нь мэддэггүй. Хэдий таны ажил боловч сэтгэлээсээ үйлчилсэнд талархал илэрхийлье. Эмч бүр тань шиг байгаасай.

2016.03.15

$1v  ЭХЭМҮТ-ийн лавлахын сувилагч Дуламсүрэнд их талархаж байна. 2016.04.06-ны өдөр миний хүүхдэд өөрийн хүүхэд шиг үйлчилж, үзүүлэх ёстой эмч, тасгийг зааж өгч, өөрөө газарчилж өгсөн. Танай төвийн ажилтан бүр энэ хүн шиг харьцаа сайтай, зөв сэтгэлтэй байвал эх, хүүхдүүд бүгд их баярлаж, та бүгдэд талархаж явах байх. Дуламсүрэн танд их баярлалаа, та бүхний цаашдын ажилд их амжилтыг хүсье.

Аав Хангай, ээж Оюун, охин Номундарь

$1v  Маш сайн эмчилгээтэй, сайн ч эмч нартай, чин үнэнч ажилладагт маш их баярладаг.

Эх нялхасын хамт олондоо амжилт хүсье.

$1v  ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн сувилагч Д.Алтансувдад талархсан сэтгэлээ илэрхийлье. Миний бие 3-р сарын 16-ны өдөр хагалгаанд ороод 4 хоног хэвтээд гарсан ч бие минь эргэж муудаад боолтны сувилагчаар цэвэрлүүлсэнийн үр дүнд шарх хурдан эдгэж их сайхан болсон. Алтансувд сувилагчдаа маш их баярлалаа.                                                                                                                          

2016.4.15

ЭХЭМҮТ-ийн дэргэдэх ёсзүйн салбар хороо, 2016

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676