“ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД – 2018” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Сургалтад Улаанбаатар хотын амаржих газрууд, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, хувийн эмнэлэг, хөдөө орон нутгийн хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 135 хүн оролцож байна. Сургалтын үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нээж, “Үжил, үжлийн тухай ерөнхий ойлголт” сэдвээр лекц уншлаа.
Сургалт 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний өдөр оролцогчид эх, хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо эмчилгээ ба эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаагаар МУ-ын Төрийн шагналт, хүний гавьяат эмч, клиникийн профессор, Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч Д.Авирмэд, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, АУ-ны магистр, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Алтантуяа, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэг нар лекц уншиж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сонирхсон асуултандаа хариулт авлаа. Сургалтын хоёрдох өдөр “Хүүхэд, нярай судлал”, “Эх барих, эмэгтэйчүүд судлал”-аар хуваагдаж салбар сургалтууд болно.

unnamed 1

unnamed 2\

unnamed 4

unnamed 5
Сургалт, сурталчилгааны алба

Зайн сургалт

e-learning

Фото

Бусад

orbis

orbis-logo-1

E-mail

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676