ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ, АМЬГҮЙ ТӨРӨЛТӨД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЖ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНД УВС АЙМАГТ АЖИЛЛАВ

     “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт Эх, хүүхэд, НҮЭМ-ийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны материал, гарын авлага хийж, гарын авлагыг олон нийтийн болон нийгмийн харилцааны сувгаар хүргэх; Эх, хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, үнэлгээний нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг албан тоотоор эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдсэн байна хэмээн заасан.
     Дээрх тушаал, хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, ТСА-ны эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн баг Увс аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр, АНЭ-ийн ЭЭОД Б.Пүрэвжав болон бусад холбогдох эмч, мэргэжилтнүүд, удирдлагуудтай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, эх, хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс сэргийлэх ард иргэдэд чиглэсэн сурталчилгааны материал, гарын авлагыг гардуулав.

U02

     ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвэг “Манас таталтын урьдал”, “Цус алдалтын менежмент”, “Жирэмсний даралт ихсэх эмгэгүүд”, нярайн зөвлөх эмч С.Энхтуяа “Нярайн шарлалт”, “Фото эмчилгээ”, ТСА-ны дарга Т.Гантуяа “Эрүүл мэндийн үзүүлэлт, тодорхойлолт”, “ЭМС-ын А/207 тоот тушаал”, “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” гэсэн сэдвээр сургалт хийж, ЭМС-ын тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, дүн шинжилгээг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Дэмжлэгт хяналт хийж, хариу арга хэмжээ авах ажилд идэвхитэй оролцсон аймгийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676