ЦАХИМ ХУРАЛ ХИЙСЭН ТУХАЙ

     “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхийн жирэмслэлт, төрөлтийн явцыг хянах, удирдах” цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг удирдан явууллаа. Цахим хуралд “Монгол улсын эхийн ноцтой хүндрэл, эндэгдэл, 2016 оны эхний 5 сар-2018 оны эхний 5 сарын байдал” сэдвээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц. Отгонцэцэг, “Зүрхний өвчин ба жирэмсэн” сэдвээр НҮЗП-ийн дотрын эмч Г.Сэлэнгэ, “Умайн урагдал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, умайн урагдлын хүндрэлийн үед авах арга хэмжээ” сэдвээр  ЭЖСТ-ийн эрхлэгч Я.Хишигсүрэн нар мэдээлэл хийлээ.

2018070602
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга, ТСА, СМЗТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, СХДЭМТ, БГДЭМТ, БЗДЭМТ, Налайх ЭМТ, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч бүхий 132 хүн  оролцлоо.
Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676