“ЭХ, ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ" СЭДЭВТ ЦАХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг, Статистик Мэдээлэлзүйн тасаг, Тандалт судалгааны алба, эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, чанарын менежер, эмч, мэргэжилтэн бүхий 90 гаруй хүн оролцлоо.

     Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа “Эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудал, мэдээлэл, тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын их эмч Ж.Адъяасүрэн “Хүүхдэд тохиолдох золгүй тохиолдлын сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж, сургамж” сэдвээр мэдээлэл хийлээ.
     ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хуралд оролцогсдод эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтмол өндөр байгаа аймгууд ажлынхаа арга барилыг өөрчлөх, эхийн эндэгдэл болон 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахын тулд дорвитой ажил зохион байгуулахыг санууллаа. Хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Цахим хуралд уншигдсан илтгэлүүд

01

02

03

04

05

06

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676