ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэг нь улсын хэмжээнд хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын лавлагаа тусламж, үйлчилгээг дараах бүтэцтэйгээр үзүүлдэг.
Үүнд:
- Хүүхдийн зөвлөх поликлиник түүний дэргэд өсвөр үеийн клиник, компьютер томографийн хэсэг
- Нярайн нэгдсэн тасгууд
- Хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн дотрын тасгууд (гемодиализын хэсэг, хөнгөвчлөх эмчилгээ, зүрхний ангиографийн хэсэг)
- Хүүхдийн мэс заслын төрөлжсөн тасгууд (нүдний шилний газар) зэрэг төрөлжсөн мэргэжлийн нийт 20 тасагтай, эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гурвалсан үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.
Дотрын 273, мэс заслын 157, нийт 430 төсөвт ор, 535 гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж 20000 гаруй хүүхэд хэвтүүлэн эмчилж, 9000 гаруй хүүхдэд мэс заслын эмчилгээ хийж, 126000 гаруй хүүхэд зөвлөх поликлиникийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт үйлчлүүлэгчийн 30 орчим хувь нь хөдөө, орон нутгийн үйлчлүүлэгчид байдаг.
Хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн дотрын тасгууд
- Яаралтай тусламжийн тасаг
- Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасаг
- Зүрх, судас холбогч эдийн эмгэг судлалын тасаг / зүрхний ангиографийн хэсэг /
- Цусны эмгэг, хавдар судлалын тасаг /хөнгөвчлөх эмчилгээний хэсэг/
- Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг /гемодиализийн хэсэг/
- Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын тасаг
- Мэдрэлийн эмгэг судлалын тасаг
- Сэргээн засах эмчилгээний тасаг
- Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг
Нярайн нэгдсэн тасаг
- Нярайн эмгэг судлалын тасаг
- Нярайн эрчимт эмчилгээний тасаг
- Нярай судлалын тасаг
Хүүхдийн мэс заслын төрөлжсөн тасгууд
- Ерөнхий мэс заслын тасаг
- Бөөрний мэс заслын тасаг
- Эрүү, нүүрний мэс заслын тасаг
- Чих, хамар хоолойн мэс заслын тасаг
- Нүдний мэс заслын тасаг /нүдний шилний газар/
- Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасаг
- Мэс заслын эрчимт эмчилгээний тасаг
Хүүхдийн зөвлөх поликлиник
а/ Төрөлжсөн мэргэжлийн кабинетууд
- Бөөрний эмгэг судлалын кабинет
- Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын кабинет
- Харшлын эмгэг судлалын кабинет
- Дотрын эмгэг судлалын кабинет
- Мэдрэлийн эмгэг судлалын кабинет-1
- Мэдрэлийн эмгэг судлалын кабинет-2
- Нярайн эмгэг судлалын кабинет
- Цусны эмгэг, хавдар судлалын кабинет
- Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлалын кабинет
- Зүрх судас, үе мөч, холбогч эдийн эмгэг судлалын кабинет
- Амьсгалын эрхтний эмгэг судлалын кабинет
- Эрүү,нүүрний гажиг заслын кабинет-1
- Эрүү, нүүрний гажиг заслын кабинет-2
- Шүдний кабинет
- Мэс заслын эмгэг судлалын кабинет
- Бөөрний мэс заслын кабинет
- Нүдний эмгэг судлалын кабинет
- Хараа хамгаалах кабинет
- Чих, хамар, хоолойн эмгэг судлалын кабинет
- Сонсгол судлалын кабинет
- Хэл заслын кабинет
- Өсвөр үеийн клиник
б/ Үйл онош зүйн кабинетууд
- Тархины цахилгаан бичлэгийн кабинет
- Хэт авиан оношилгооны кабинет-1
- Хэт авиан оношилгооны кабинет-2
- Ходоод, гэдэсний дуран оношилгооны кабинет
- Рентген оношилгооны кабинет-1
- Рентген оношилгоооны кабинет-2
- Сонсгол заслын кабинет
- Зүрхний хэт авиан оношилгооны кабинет
- Компьютерт томографийн кабинет
ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТЭРСЭН ДЭВШИЛТЭТ ШИНЭ ТЕХНОЛОГИУД
- “Шилэн эмнэлэг” төслийг хэрэгжүүлж эрчимт эмчилгээний тасгууд болон яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн зөвлөх поликлиникээр үйлчилүүлж буй үйлчлүүлэгч нарын мэдээллийг дэлгэцээр мэдээлж байна. ХЗП-ийн кабинетуудыг бүртгэл мэдээллийн хэсэгтэй холбож, үйлчлүүлэх дараалал ил болж мэдээлэгдэж байна.
- Компьютерт Томографийн (CT) кабинет шинээр нээгдлээ.
- Компьютер томографийн аппарат нь Philips компанийн 2014 оны загвар бөгөөд 2015 онд үйлдвэрлэгдсэн, Inguinety Core 128 slice, 64 detector – 1 сек-д 120-130 зүслэг хийх чадамжтай. Зураг авах хугацаа богино, арьсанд ирэх рентген цацрагийн хэмжээ бага, Монголд СТ хяналт дор биопсийн шинжилгээ хийх боломжтой анхны аппарат юм.
- Шүдний дэлгэмэл зургийн "Papaya" аппарат ажиллаж эхэллээ. Уг аппарат нь зураг авах хугацааг msek хэмжигдэхүүнээр авдаг тул рентген туяаг маш богино хугацаанд хүний биеэр нэвтрүүлдэг тул тухайн хүний хордох хугацаа бага мөн бага насны хүүхдийн уйлах хөдлөх амьсгалах хугацаанаас боломжийн хирээр өрсөж зураг авснаар чанартай зураг гаргах боломжоор хангагдсан мөн зургийн програмын дагуу зургийн контраст буюу тодролтыг сайжруулан зургаа хэвлэх боломжтойгоос гадна зураг боловсруулах хугацаа богиноссон зэрэг давуу талуудтай байна.
- Улаан хоолойн эмгэгийн спираль компьютер томографийн шинжилгээг нэвтрүүллээ.
- Сонсгол судлалын шинэ технологиуд нэвтэрлээ. Сонсгол судлалын кабинетэд олон улсын шаардлага хангасан сонсголын кабин, компьютерт суурилсан аудиометр, ASSR шинжилгээний аппаратыг суурилуулж жилдээ дундажаар 5857 хүүхдэд сонсгол судлалын үзлэг, 5711 хүүхдэд сонсголын бичлэг хийж, нийт 4413 нярайг сонсголын скринингт хамруулсан. Төрөлхийн дүлий хүүхдэд дунгийн суулгацын мэс засал хийдэг боллоо. Дээрх шинэ технологийг практикт нэвтрүүлснээр сонсголын бичлэгийг гаднын доргилт, дуу чимээний нөлөөлөл багатай, илүү бодитой, олон улсын стандартыг хангасан, мөн үйлчлүүлэгчийн аудиограм автоматаар компьютерт хадгалагдсанаар сонсгол сэргээх болон сонсгол оруулах мэс заслын өмнөх ба дараах үр дүнг харьцуулах боломжтой, үйлчлүүлэгч хүссэн цагтаа өмнө хийлгэж байсан сонсголын бичлэгийг хэвлүүлж авах боломжтой зэрэг давуу талууд бүрдсэн.
- Төрөлхийн дүлий хүүхдэд 3 дунгийн суулгац хагалгааг амжилттай хийлээ.
- Хүүхдэд тархины цахилгаан бичлэг хийх 3 аппарат сурилагдаж, нойрны бичлэг хийдэг болсон.
- “Хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээний нэгж” нээгдсэнээр хүүхдийн хавдар болон бусад тавилан муу үйлчлүүлэгчидийн тусламж үйлчилгээг олон улсын жишиг хэмжээнд авах боломжтой боллоо.
- Элэгний эмгэгтэй хүүхдэд элэгний хатуурлыг фибросканаар оношлох шинэ технологийг нэвтрүүллээ.
- Өдрийн мэс засал, өдрийн эмчилгээг нэвтрүүлээд байна. Өдийн мэс засал 800 гаруй үйлчлүүлэгчдэд, өдрийн эмчилгээг 7 гаруй үйлчлүүлэгчдэд хийгээд байна.
- Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээнд “Орбис”төслийн хүрээнд оношилгоо эмчилгээний чадавх дээшилж, торлогийн эмгэг судасны шүүрлийг багасгах зорилгоор анх удаа лазер эмчилгээг нэвтрүүллээ.
- Хүүхдийн нүдний шилний кабинет байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.
- Диализийн өмнөх, дараах мочевин, креатинин ба биеийн жин, өндөр, диализийн үеийн цусны урсгалын хурд зэргийг ашиглан диализийн үр дүн болох KTV тооцох аргыг хэрэглэж байна.
- Хүүхдийн зүрхний катетер-ангиографийн лабораторийн үйл ажиллагааг нутагшууллаа. Зүрхний төрөлхийн хөх хэлбэрийн хавсарсан хүнд гажигтай 2 өвчтөнд судас залгах ба уушигны артери бөгжлөх хөнгөвчлөх мэс заслыг Өмнөд Солонгос улсын эмч нар мэс заслын эмч нартай тус төв дээр хоёр дахь удаагаа хийсэн нь амжилттай хийлээ. Хүүхдийн төрөлхийн гажиг ДМПП окпюдер ба койлоор хаах эмчилгээг 10 хүүхдэд амжилттай хийгээд байна.
- Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээг шинээр нэвтрүүллээ.
- Хэвлий, цээжний дурангийн мэс засал амжилттай хийдэг боллоо.
Монголд хүүхдийн практикт анх удаа пилоростеноз, 9 хоногтой нярайд өндгөвчний хавдар, хурц мухар олгойн үрэвсэл, зүүн бөөрний дээд булчирхайн уйланхайн хавдар зэргийг дурангийн мэс заслаар эмчиллээ. Мөн цээжний голтын хавдраас дурангаар эдийн шинжилгээг амжилттай авав.