Захирлын мэндчилгээ
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн
ерөнхий захирлын мэндчилгээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын хэмжээнд эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах, мэргэжлийн дүгнэлт гаргах лавлагаа төв юм.
Эх, хүүхдийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчинд эмнэлгийн тусламжийг үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэхэд төвийн эрхэм зорилго оршдог.
Манай төвийн хамт олон улсынхаа хөгжлийн үзүүлэлт болсон эх, хүүхдийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг улам бүр сайжруулан, чанартай, хүртээмжтэй, дэлхийн түвшинд хүрсэн тусламжийг үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.
Монгол улс 2016-2020 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20.8-аас 12.7 промиль, нялхасын эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 16.8-10.8 промиль хүрч тогтвортой буурсан. Харин 2016-2020 онд эхийн эндэгдлийн харьцаа 100000 амьд төрөлтөнд 48.6 промилээс 30.2 хүртэл тогтвортой буурсан байна.
Цаашид “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030”-д тусгагдснаар 2021 онд эхийн эндэгдлийн түвшинг 25.0промиль, 2026 онд 20.0 промильд хүргэнэ. Харин тав хүртэл насны хүүхдийн түвшинг 1000 амьд төрөлтөнд 2021 онд 15.0, 2026 онд 12.0 промильд болгож бууруулах, нялхасын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөнд 2021 онд 13.0, 2026 онд 11.0 промильд хүргэхээр хичээн ажиллах болно.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ!
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал
АУ-ны доктор Ш.Алтантуяа