ЭХЭМҮТ-ийн 2016.01 оны зөөлөн эдлэл, нормын хувцас ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер

Огноо : 2015/12/24
Тендер шалгаруулалтын нэр: “ЭХЭМҮТ-ийн 201601 оны зөөлөн эдлэл, нормын хувцас ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер”

Тендер шалгаруулалтын дугаар: 201601

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв эрх бүхий тендерт оролцогчдоос ЭХЭМҮТ-ийн 2016 оны зөөлөн эдлэл, нормын хувцас нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар

Багцын нэр

Баталгааны дүн /төг/

Багц1

Нормын хувцас

1,389,380

Багц2

Нормын хувцас

1,548,760

Багц 3

Зөөлөн эдлэл

1,550,800

Багц 4

Зөөлөн эдлэл

1,673,000

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь 30,0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож үнийн дүнгийн 50%-иас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 30,0 сая төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол түүнийг ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийг 2016 оны 01 сарын 22-ний өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 01 сарын 22-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
ЭХЭМҮТ-ийн Үнэлгээний хорооны нарийн бичиг Б.Пүрэвцэцэг Утас: 99231523 Факс: 11-362633
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын гудамж, ЭХЭМҮТ-ийн Захиргааны байр, 1 давхарт Номын сан

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676