Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн эх нярайн зайн оношлогоонд дэмжлэг үзүүлэх төсөл

Зорилго: Эх нярайн зайн оношлогоонд дэмжлэг үзүүлэх 5 жилийн хугацаатай эх ураг, нярайн чиглэлийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл
Төслийн хэрэгжилт: Эх нярайн зайноношлогоонд дэмжлэг үзүүлэх төсөл нь 5 жилийн хугацаанд үе шаттайгаар эх ургийн чиглэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байгаа билээ. 2014 оноос 2015 оны хооронд эмэгтэйчүүдийн хэвлийн хөндийн дурангийн иж бүрдэл, үргүйдэл нөхөн үржихүйн төвд үргүйдлийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.
Тус төслөөр нийлүүлсэн эмэгтэйчүүдийн дурангийн иж бүрдэлийн техникийн үзүүлэлтийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн инженерүүд, үргүйдэл нөхөн үржихүйн тасагт нийлүүлсэн үргүйдлийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг гадны мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан. Худалдан авалт тендерийн үйл ажиллагааг Хүн амын сан зохион байгуулсан. Тендерт Дурангийн иж бүрдэлийг Медимпекс ХХК, дурангийн багаж хэрэгслийг Пролиансе ХХК, үргүйдлийн тоног төхөөрөмжийг Илдэнгүн хошуу ХХК нар шалгаран нийлүүлж, угсралт суурилуулалт хийсэн
Сургалтын талаар дурдвал:

  • Үргүйдэл нөхөн үржихүйн төв - Микроманипулятцын ашиглалтын сургалтыг Илдэнгүн хошуу ХХК нь Хятад мэргэжилтэний хамт сургалт хийсэн.
  • Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг - Эмэгтэйчүүдийн дурангийн тоног төхөөрөмжийн иж бүрдэлийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, ариутгал халдваргүйтэлийн сургалтыг ханган нийлүүлэгч байгууллага болох “Пролиансе” ХХК, “Медимпекс” ХХК-ний инженерүүдтэй хамтран зохион байгуулсан.
  • Санхүүгийн бүртгэл: Үргүйдэл нөхөн үржихүйн төвд 7 нэр төрлийн 12 ширхэг 618570000 төгрөгийн үнийн дүнтэй үргүйдэлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Эмэйтэйчүүдийн иж бүрдэл болох 10 ширхэг 260343169 үнийн дүнтэй. 32 нэр төрлийн 55 ширхэг 61482778 төгрөгийн үнэтэй дуурангийн багаж хэрэгсэл тус тус нийлүүлсэн ба ЭМСЯ-ны сайдын тушаалыг үндэслэн ЭХЭМҮТ-ийн санхүүгийн бүртгэл тусгахаар хүлээж байгаа билээ.

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676