Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл

Зорилго: Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ЭХЭМҮТ, ХСҮТ, УНТЭ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
Төслийн хэрэгжилт: Тус төслөөр нийлүүлэгдэхээр төлөвлөж байсан эхний захиалгаар 216 нэр төрлийн 1069 ширхэг 7 000 000 сая еврогийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн захиалга хийгдэж байсан. 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЭМСЯ-ны 201 тоот өрөөнд 132.466/NCMCH/2014 дугаартай гурвалсан гэрээг ЭХЭМҮТ, ЭМСЯ, Вамед инженерийн GmbH & CO KG нар хамтран байгуулсан ба эцсийн захиалгаар 98 нэр төрлийн 293 ширхэг нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж болж гэрээнд зурагдсан.
Тус төсөл хөтөлбөр дараах 3 чиглэлтэй.

• Эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах
• Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл
• Тоног төхөөрөмжийн ажиллах орчинг сайжруулах барилгын засварын ажил хийх (Эмгэг судлалын засварын ажил, Компьютер томограф, Суурин рентген өрөө, Нярайн эмгэг судлалын өрөө) гэсэн 3 чиглэлтэй байгаа.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл: Тус төслөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмжүүдийн Монгол экспресс ХХК гэх тээврийн компани хариуцаж агаараар болон газраар тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн авчирж байгаа. Эхний тээвэрлэлт нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3 контейнер, дараагийн тээвэрлэлт нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тусгай температурын хэмжээ заасан 4 машин тоног төхөөрөмжүүд нь буулгасан.
2015 оны 12 дугаар сарын 05-ны байдлаар 57 нэр төрлийн 163 ширхэг тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалтыг хийсэн байна.
Сургалтуудын талаар дурдвал: Гадны мэргэжилтнүүдтэй болон монголын ханган нийлүүлэгчийн инженерүүдтэй хамтран ЭТТТ-ийн инженер, техникийн ажилчид тухай бүрт нь сургалтын тоног төхөөрөмж хуваарилсан тасаг нэгжид нь хийж байсан.
Үүнд:

• Нүдний тоног төхөөрөмжийн ашиглалтын сургалтыг Бон компаний Герман инженер Волкер Винктэй хамтран НМЗТ-ийн эмч, сувилагч нарт явуулсан.
• Сонсголын тоног төхөөрөмжийн сургалтыг Отопронт компаний Австри инженер Волтер Хойсертэй хамтран сонсголын кабинетийн эмч, сувилагч нарт явуулсан.
• Чих хамар хоолойн мэс заслын тоног төхөөрөмжийн ашиглалтын сургалтыг Цайсс компаний Хятад инженерүүдтэй хамтран ЧХХМЗТ-ийн эмч, сувилагч нарт явуулсан.
• Nihon Kohden EEG 1200 J/K маркийн Тархины цахилгаан бичлэгийн аппаратын ашиглалтын сургалтыг “СиАйТи” ХХК-ний инженертэй хамтран МЭСТ-ийн эмч, сувилагч нарт явуулсан.
• ERBE VIO300S маркийн Хагалгааны коагуляцийн аппаратын ашиглалтын сургалтыг “Медмонгол” ХХК-ний инженерүүдтэй хамтран МХНТ-ийн эмч, сувилагч нарт явуулсан.
• Эмгэг судлалын тасгийн FUNERALIA маркийн моргийн хөргөгчний ашиглалтын сургалтыг “Медимпекс” ХХК-ний инженертэй хамтран эмч, сувилагч нарт явуулсан.
• Draeger Evita V300 болон Babylog VN500 маркийн Амьсгалын аппаратын ашиглалтын сургалтыг “Медимпекс” ХХК-ний инженертэй хамтран эмч, сувилагч нарт явуулсан.
• Сэргээн засах эмчилгээний BEKA үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтын сургалтыг Медимпекс интернэшнл ХХК-ны инженерүүдтэй хамтран эмч сувилагч нарт явуулсан.
• Филипс фирмийн өвчтөний хяналтын монитор, BIS монитор, ЭХО аппаратуудын ашиглалтын сургалтыг үйлдвэрлэгчийн инженер Михайл Попков хийсэн.
• CRRT аппаратны ашиглалтын сургалтыг Fresenius medical care-ийнмэргэжилтэн Cтелла Юим, Жон Цианг нар хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хийсэн.
• C-Arm рентген аппаратны сургалтыг Филипсфирмийн инженер Крилл хүүхдийн эмнэлгийн хагалгааны нэгдсэн тасагт хийсэн.
• Эх ургийн хяналтын мониторуудын ашиглалтын сургалтыг Сетунари ХХК-ны инженерүүд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээний тасгуудад сургалт хийсэн.

Тоног төхөөрөмжийн ажиллах орчинг сайжруулах барилгын засварын ажил: Тоног төхөөрөмж суурилуулах нийт 5 газарт барилгын засварын ажил хийж байгаа билээ. Үүнд:

  • Эмгэг судлалын засварын ажил
  • Компьютер томограф
  • Суурин рентген өрөө
  • Нярайн эмгэг судлалын өрөө
  • Дэлгэмэл рентген аппарат суурилуулах өрөөнүүдэд барилгын засвар ажил хийгдэж байгаа билээ.

Рентген аппарат суурилуулах өрөөнүүдэд цөмийн энергийн улсын байцаагчийн зөвлөмж, тооцооллын дор хийж байгаа билээ.

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676