Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжаар эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл

Зорилго: Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжаар эх ургийн чиглэлийн техник технологийн шинэчлэл хийх зорилгоор ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хэрэгжих төсөл
Төслийн хэрэгжилт: Япон улсын төслийн бус буцалтгүй тусламж нь 2014 оны 1 дүгээр улиралд Японы олон улсын байгууллага болох JICS нь ЭХЭМҮТ-тэй танилцан тооцоо судалгаа хийж эхэлсэн.
Эхний захиалгаар нийт 20 нэр төрлийн 244 ширхэг 4 496500 сая долларын тоног төхөөрөмжийн захиалга хийгдэж байсан ба 2014 оны 6 сард тоног төхөөрөмжийн үнийн дүнгээс хамааран эцсийн байдлаар 7 нэр төрлийн 53 ширхэг 278 032 020 сая иены сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн захиалга болж багассан. Нийлүүлэхээр сонгогдсон тоног төхөөрөмжүүдийн техник үзүүлэлтийг ЭХЭМҮТ-ийн удирдлагуудтай нэг бүрчлэн тохиролцсон. Тус төслөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн худалдан авалт, тендер шалгаруулалт нь зөвхөн Япон улсад зохион байгуулагдсан ба Япон улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж нийлүүлэх нөхцөлтэй байсан.
Тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр тендерт шалгарсан Сириус корпораци (Sirius corporation) нь Шимадцу (Shimadzu) фирмийн Flexivision HB маркийн рентген аппарат, Марубены ХХК (Marubeni LLC) нь ACOMA фирмийн ACOMA-1 маркийн амьсгалынаппарат, Acoma Pro next + i маркийн наркозын аппаратууд, NIHON KONDEN фирмийн BSM3562, CNS-6201 өвчтөний хяналтын монитор, төв хяналтын мониторуудыг ханган нийлүүлэхээр тендерт шалгарсан.
2015 оны 5 сарын 24-ны өдөр Туушин ХХК нь амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, төв хяналтын монитор, наркозын аппаратуудыг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр АЗУМА ХХК нь суурин рентген аппаратыг иж бүрдэлийн хамт тээвэрлэсэн.
Тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтыг эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг Си Ай Ти ХХК хийсэн ба тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, тохиргоо хийх туршилтын хугацаа нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хийгдсэн. Суурин рентген аппарат, амьсгалын аппарат, наркозын аппаратууд нь 3 жил, Өвчтөний хяналтын монитор, төв хяналтын мониторуудад 1 жилийн баталгаат хугацаатай.
Рентген аппарат суурилуулах өрөөнд барилгын засварын ажил хийгдсэн ба агааржуулалтын систем, хөргөлтийн төхөөрөмж, камерын систем шинээр хийж, тугалган хамгаалалттай шил хаалга шинээр сольж тавьсан.
Тоног төхөөрөмж тус бүрт ашиглалтын болон аюулгүй ажиллагааны сургалт хийсэн бөгөөд нийт 99 мэргэжилтэн хамрагдсан
Сургалтын талаар дурдвал:
1. Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг
Хүүхдийн амьсгалын аппарат-13 ширхэг
Хяналтын монитор-10 ширхэг
Төв хяналтын мониторын систем-1 ширхэг аппаратуудын ашиглалт болон аюулгүй ажиллагааны сургалтанд 23 мэргэжилтэн 3 удаагийн сургалтанд хамрагдсан.
2. Хүүхдийн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасаг
Нярайн амьсгалын аппарат-5 ширхэг
Хяналтын монитор-10 ширхэг
Төв хяналтын мониторын систем-1 ширхэг аппаратуудын ашиглалт болон аюулгүй ажиллагааны сургалтанд 17 мэргэжилтэн 3 удаагийн сургалтанд хамрагдсан.
3. Хүүхдийн эмнэлгийн хагалгааны нэгдсэн тасаг
Наркозын аппарат-5 ширхэг аппаратны ашиглалт болон аюулгүй ажиллагааны сургалтанд 10 мэргэжилтэн хамрагдсан.
4. Хүүхдийн зөвлөх поликлиник
Суурин зураг авах, харалт хийх рентген аппарат-1 иж бүрдэлийн хамт ашиглалт болон аюулгүй ажиллагааны сургалтанд 17 мэргэжилтэн 3 удаагийн сургалтанд хамрагдсан.
5. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг
Том хүний амьсгалын аппарат-5 ширхэг аппаратны ашиглалт болон аюулгүй ажиллагааны сургалтанд 17 мэргэжилтэн хамрагдсан.
6. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг
Наркозын аппарат-2 ширхэг аппаратны ашиглалт болон аюулгүй ажиллагааны сургалтанд 15 мэргэжилтэн хамрагдсан.

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676