НЯРАЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

zz2

 

ЭМС-ын 2022 оны А/550 тоот тушаалыг хэрэгжүүлэх үүднээс ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба Монгол Улсын “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030”-д тусгагдсан нярайн эндэгдлийг бууруулах зорилтын хүрээнд нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх ээлжит цахим хурлыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөрзохион байгууллаа. 

 Хуралд ТСА-ны эмч, судлаач, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, нийслэлийн түргэн тусламжийн төв, хүүхдийн төв сувилал, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн, нярайн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт100 холболтоос 145 эмч, мэргэжилтэн цахимаар оролцлоо.

zz3

 

Цахим хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн ТСА-ныих эмч, АУ-ны доктор Б.Одонгоо Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал, 2020-2024 оны I-V сар сэдвээр мэдээлэл хийсэн бол Нярайсудлалын тасгийн эрхлэгч А.Солонго “Эхийн сүүгээр хооллолт. Нярайн бүтэлт” сэдвээр тус тус эмч, мэргэжилтнүүдэд онолын мэдээлэл танилцууллаа.

Хурлын үеэр оролцогчид “Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах” сэдвээр сургалт зохион байгуулах, тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг оролцуулах, “Эх барих, хүүхдийн 45 хоногийн баримжаа олгох” ажлын байрны сургалтад өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарыг хамруулах санал тавьж, харилцан ярилцсан үр дүнтэй хурал боллоо.

zz1

 

Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа хамтран ажилласанд талархал илээрхийлье.

 

Тандалт судалгааны алба

 

Зочид

1211682
ӨнөөдөрӨнөөдөр967
ӨчигдөрӨчигдөр1916
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5623
Энэ сардЭнэ сард27547
Бүх өдөрБүх өдөр1211682

Тандалт судалгааны алба

11225695 1041830305846417 282075933 n

Фото

Бусад

Сэрэмжлүүлэг

Orbis

ORBIS logo.svg

orbis

orbis-logo-1

logo mn

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676