-
Published on Мягмар, 02 April 2019 16:56
ЭХЭМҮТ-д дараах нээлттэй ажлын байранд ажилд урьж байна.
№
|
Нээлттэй ажлын байр
|
Тавигдах шаардлага, ажлын байрны үндсэн чиг үүрэг
|
Материал хүлээн авах хугацаа
|
1
|
Нярайн эмч
|
- Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
- Хүний их эмч мэргэжилтэй.
- Нярайн эмчээр мэргэшсэн.
- 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаар ажиллах ур чадвартай
- Ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай
- Хувийн зохион байгуулалттай, ачаалал даах чадвартай
|
2019.04.01 2019.04.15
|
2
|
Нян судлалын эмч
|
- Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
- Нян судлалын эмчээр мэргэшсэн
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Мэргэжлийн зөвлөгөө өгөх, багаар ажиллах ур чадвартай
- Ёс зүйтэй, харилцааны өндөр чадвартай
- Хувийн зохион байгуулалттай, ачаалал даах чадвартай
|
2019.04.01 2019.04.15
|
3
|
Сувилагч
|
- Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
- Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Эмчлүүлэгч үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай
- Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай
|
2019.04.01 2019.04.15
|
4
|
Ангиографийн техникч
|
- Техникч мэргэжилтэй
- Ангиографийн тоног төхөөрөмжийг горимын дагуу ажиллуулах чадвартай
- Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг зөв хэрэглэх чадвартай
- Харилцааны болон хувийн соёлтой
- Ажлын цаг баримталдаг, ажлын зохион байгуулалттай
- Тогтвор суурьшилтай ажиллах
|
2019.04.01 2019.04.15
|
5
|
Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн инженер
|
- 25-40 насны эрэгтэй
- Мэдээллийн технологийн инженерээр их дээд сургууль төгссөн.
- Мэдээллийн технологийн программ хангамжийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах чадвартай
- Техникийн гарын авлагыг судалж, хэрэглэгч нартай харилцах, компьютерийн эд анги болон дагалдах хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтлийг оношилж, засварлах
- Харилцааны болон хувийн өндөр соёлтой
- Ёс зүйг баримтлан ажиллах, хариуцлагатай
- Ажлын ачаалал даах чадвартай
|
2019.04.01 2019.04.15
|
6
|
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
|
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- 25-40 насны
- Харилцааны болон хувийн өндөр соёлтой
- Ёс зүйг баримтлан ажиллах, хариуцлагатай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Шинийг санаачлах, багаар ажиллах чадвартай
|
2019.04.01 2019.04.15
|
7
|
Ариутгагч
|
- Сувилагч мэргэжилтэй
- Ариутгалын курс төгссөн
- Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог
- Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай.
|
2019.04.01 2019.04.15
|
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх
- Мэргэжлийн дипломны хуулбар
- Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Гурван үеийн түүх
- Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЭХЭМҮТ-ийн Захиргааны 4 давхарт Хүний нөөцийн албанд 2019.04.15 хүртэл хүлээн авна.
Холбоо барих утас: Хүний нөөцийн мэргэжилтэн С.Чанцалням /89031956/ Э.Байгалмаа /99102882/