“ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО
Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч Т.Гантуяа “Эхийн ноцтой хүндрэл, эхийн эндэгдлийн өнөөгийн байдал”; Төрөх тасгийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Сарантунгалаг “Тохиолдлын танилцуулга, дүгнэлт, зөвлөмж” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. ЭХЭМҮТ-ийн ЭБЭ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Ж. Сарантунгалаг эмч, эрүүл мэндийн байгууллагууд нь иргэдэд эрүүл мэндийн мэндийн мэдлэгийг тасралтгүй олгох, анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, хүнд өвчтний тээвэрлэлтэд онцгой анхаарахыг санууллаа. АУ-ны доктор, зөвлөх эмч Г.Баттулга Монгол Улсад мөрдөгдөж буй ЭМС-ын тушаал, журам, стандарт, удирдамжийг мөрдөж ажиллах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг сайжруулах, жирэмсний хяналтад орохын ач холбогдлыг ойлгуулах, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед илрэх аюултай шинж тэмдгийн талаар иргэдэд сургалт сурталчилгаа тасралтгүй хийх, өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйд ЖСАХ, гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээг үзүүлж байхыг онцоллоо. Цахимхуралдидэвхтэйоролцсон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтэннартаабаярлалаа.
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба