ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕИЙН НЭМЭЛТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
- Published on Лхагва, 18 December 2024 15:35
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед үйлчлүүлэгчийн урсгалыг 2 хуваан, бүртгэл, эрэмбэлэн ангилалтын хэсэгт нэмэлт зохицуулалт хийн ажиллаж байна.
Мэс заслын төрөлжсөн мэргэжлийн тусламж шаардлагатай хүүхдүүдийг яаралтай тусламж байрлах хэсгийн урагшаа харсан хаалгаар хүлээн авч үйлчилж байна.
Хариуцлагатай эцэг, эх та маскаа зүүж, хайртай үрсээ ханиад томуугийн халдвараас сэргийлнэ үү.